Хятад, Афганистан, Пакистаны ГХ-ны сайд нар уулзав
2022-03-31 15:08:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И гуравдугаар сарын 30-ны өдөр Хятадын Аньхүй мужийн Хуаншань хотноо “Хятад-Афганистан-Пакистаны гадаад харилцааны сайд нарын уулзалт”-ыг даргалан хуралдуулжээ.

Ван И: Өнөөгийн нөхцөлд нэгд, найрамдалт хөршийн найрсаг харилцааны үзэл баримтлалын дагуу гурван талт улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлнэ. Хоёрт, иргэдийн амьжиргааг сайжруулахад түлхүү анхаарч, гурван талт ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулна. Гуравт, хамтаар, ерөнхийлсөн чанартай, тогтвортой аюулгүйн шинэ үзэл баримтлалаар удирдуулж, терроризмын эсрэг аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй болоод байна гэв.

Пакистаны Гадаад харилцааны сайд Моин Куреши, Афганистаны түр засгийн газрын Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч  Амир Хан Мутаки нар энэ удаагийн гурван талт гадаад харилцааны сайд нарын уулзалтын чухал чанарыг онцлоод, уулзалтыг зохион байгуулагч Хятад улсад талархал илэрхийлжээ. Түүнчлэн нөхцөл боломжийг харгалзан албан ёсны хэлэлцээг эртхэн эхлүүлэх талаар санал нэгджээ.