Иракийн ерөнхийлөгчийн сонгууль дахин цуцлагджээ
2022-03-31 11:17:55
Share
Share this with Close
youtube WeChat

Иракийн Парламент 30-нд хуралдаж, тус хурлын хугацаанд явуулахаар товлоод байсан Иракийн ерөнхийлөгчийн сонгуулийг гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас дахин цуцалсан байна.

Иракийн Парламентын хэвлэлийн алба мэдэгдэлдээ: Мөн өдрийн хуралд оролцсон гишүүдийн тоо ерөнхийлөгчийн сонгууль хийхэд хуулиар тогтоосон хүний тоонд хүрээгүй тул товлоод байсан ерөнхийлөгчийн сонгуулийг Парламентын зүгээс цуцалсан гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулаад хэзээ хийх тухай мэдээлэл хараахан үгүй байна.

Иракийн үндсэн хууль болон Холбооны дээд шүүхийн тогтоол ёсоор парламентын гишүүдийн гуравны хоёр хувиас дээш тооны гишүүд, тухайлбал 220 гишүүн оролцсон тохиолдолд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг явуулж болох юм. 2-р сарын 7-ноос одоог болтол, хуралд оролцсон парламентын гишүүдийн тоо хуулиар заасан хүний тоонд хүрээгүй зэргээс шалтгаалан ерөнхийлөгчийн сонгууль удаа дараа хойшлогдсон юм. \Уртнасан.\