“Нүүрстөрөгчийн оргил үеийг угтах ба нүүрстөрөгчийн төвийг сахих тухай Хятад улсын стратеги, арга зам” тайланг нийтлэв
2022-03-31 15:05:10
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 31-нд зохиогдсон “Инноваци ба шинэ тулгар хөгжиж буй ажил төрлийн салбарын олон улсын VI хурал дээр Хятадын Инженерийн Академи “Нүүрстөрөгчийн оргил үеийг угтах ба нүүрстөрөгчийн төвийг сахих тухай Хятад улсын стратеги, арга зам” тайланг нийтэлжээ.

Нүүрстөрөгчийн оргил үеийг угтах бол Хятад улсын эдийн засаг, нийгэм чансаатай хөгжихийг ахиулах явцад заавал туулах ёстой зам юм бөгөөд энэхүү явцад маш олон сорилтод тулгарах болно. Идэвхтэй, санаачилгатай, нийгэм нийтийн хамтын хүчин чармайлтаар 2027 онд Хятад улс нүүрстөрөгчийн оргил үеийг угтаж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 12.2 тэрбум гаруй тонны дотор тогтоон барих болно. Энэхүү үндсэн дээр хөгжлийн загварын өөрчлөлт шинэчлэлтийг эрчимжүүлбэл 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд шилжинэ хэмээн тайланд тэмдэглэжээ.