Хятад улс 2021 оны археологийн арван шинэ олдворыг зарлажээ
2022-03-31 21:25:03
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс 31-нд, 2021 оны археологийн арван шинэ олдворыг Бээжинд зарлаж,  Сань Шин Дүйгийн эртний туурь, Ши Ань Жян Цүнь эртний туурь зэрэг сонгогджээ. Сонгогдсон төслүүд нь хүн төрөлхтний үүсэл гарал, эртний соёл, Хятадын соёлын хөгжил зэргийг харуулсан юм. Одоо та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. 

Сычуаний Дао Чэн Пи Лүө туурь, Хэ Нань Нань Ян ХуанШань туурь, Хү Нань Ли сяний Жи Жяо Чэн туурь зэрэг арван туурь нь Хятадын 2021 оны археологийн арван шинэ олдвор юм. 

31-нд Хятад улсын Түүхэн дурсгалт зүйлийн газрын орлогч  дарга Сүнь Шиньчао Хятадын археологийн арван шинэ олдворыг шалгаруулах эцсийг үнэлгээний дүнг Бээжинд зарлажээ. Уг жагсаалтад шинэ чулуун зэвсгийн үеийн олдвор хамрагдсан бөгөөд  манай тооллын өмнөх  үеийн хүн төрөлхтний хөгжлийн улс мөрийг харуулсан юм.  

Сань Шин Дүйгийн эртний тууриар жишээлж хэлэхэд, энэхүү туурь нь олон төрлийн соёлыг шингээсэн хуучин чулуун зэвсгийн үеийн ховор тохиолдох туурь юм. Пи Лүө тууриас олдсон бяцхан сүх, нимгэн иртэй сүх зэрэг дурсгалууд нь дэлхийд далайн түвшнөөс хамгийн өндөр газрын Ачеул технологийн дурсгал юм. 

Бээжин их сургуулийн Археологи, музей судлалын сургуулийн профессор Жао Хүй танилцуулж хэлэхдээ: уг тууриас олдсон гар сөх зэрэг дурсгал нь Ачеул технологийн системийн орон зайн өөдсийг нөхөж, өрнө дорнын Ачеулик бүсийг холбосон юм. 

Уг туурь нь далайн төвшнөөс дээш 3700 гаруй метрт байрладаг учраас балар эртний хүмүүс Хөхнуур, Төвөдийн өндөрлөгийг нээж эхэлснийг харуулж байгаа юм. Хоёрт нь уг эрэн үеийг Ачеулик чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн технологиор тодорхойлдог. Ачеулик технологи нь өрнөөс дорно руу  шилжихдээ энэтхэг улсад хүрсэн гэж ойлгодог бөгөөд уламжлалт ойлголтоор бол  зүүн Азид хүрч чадаагүй гэж үздэг учраас энэ шугамыг "Мовис шугам" гэж нэрлэдэг бөгөөд хуучин чулуун зэвсгийн үеийн хүнийг зүүн ба баруун гэж хуваадаг байжээ. Энэхүү шинэ нээлтээс болж уламжлалт ойлголтоос гарч, балар эртний үеийн хүмүүсийн шилжилт, технологийн солилцоод баримт хангасан юм.     

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Академич, Хятадын археологийн нийгэмлэгийн дарга Ван Вэй Ганьсүгийн  Вэй Ү дэх Тан гүрний үеийн Туюхуны хааны булшны археологийн олдворуудаар жишээ болгон хэлэхдээ, Энэ удаагийн малтлага маань Тан улсын үеийн Туюхуны хааны угсаатны булшийг сэргээн засварлах ажил бөгөөд  бүхэлд нь иж бүрэн хайгуул хийж, нийт 23 булш илрүүлснээс 3-ыг нь малтаж, олон төрлийг түүхэн үлдэгдэл эд зүйлийг илрүүлж, ялангуяа их хэмжээний торгоны өөдөс илрүүлсэн юм. Уг булшнаас  адагтаа арваад төрлийн торгон эд зүйл олдсон нь Тан гүрний торго нэхэх мэргэжил маш боловсронгуй болсныг харуулж байна.   

Сычуаний Сань Шин Дүйгийн эртний туурийн төслийг хариуцаж буй албан хүн Лэй Юй танилцуулж хэлэхдээ, Энэхүү (археологийн) малтлагад орчин үеийн олон чадавхтай технологийн систем нь  тогтмол температур, чийгшил бүхий археологийн малтлагын кабин, газар дээрх ослын хамгаалалтын туршилтын тавцан, археологийн малтлагын систем, алсын удирдлагатай систем, өндөр нягтралтай дижитал бичлэгийн систем зэргийг ашиглан археологийн  хээрийн шинжилгээний арга, хэрэгслийг тасралтгүй сайжруулж байна. 

Хятадын Түүхийн дурсгалт зүйлийн газрын орлогч  дарга Сүнь Шиньчао хэлэхдээ, 2021 он нь Хятадын орчин үеийн археологи үүсэж  хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэхүү цаг хугацаанд Хятадын археологи болон олон улсын археологийн салбарын хоорондох  харилцаа улам нягт болж, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах үйл ажиллагаа тасралтгүй явагдсаар ирсэн юм. 

Хүн төрөлхтний гарал үүсэл, соёл иргэншлийн үүсэл, хөдөө аж ахуйн бүхий л салбарын гарал үүсэл гээд олон зүйлийг олон улсын хамтын нийгэмлэг хамтран судлах ёстой. Мөн олон улсын зарим хэвлэлүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятадын  зарим шинэ археологийн олдворуудыг олон улсын хэвлэлд цаг тухайд нь танилцуулах ёстой юм. Хятадын археологийн шинэ ололт амжилтын үзэсгэлэнг гадаадад нээж, дэлхийн  орнуудын  ард түмэнд Хятадын археологи болон Хятадын соёлын байдлыг ойлгуулах тавцан хангах ёстой гэлээ.