Хятад, Пакистаны гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв
2022-03-31 10:25:28
Share
Share this with Close
youtube WeChat

30-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Аньхүй мужийн Хуаншань хотод Пакистаны Гадаад харилцааны сайд Курешитай хэлэлцээ хийжээ.

Ван И: Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс стратегийн өндөрлөг, алс хэтийн хараасаар Хятад, Пакистаны харилцааг урагш ахиулж, Пакистаны хамгийн найдвартай түнш, хамгийн гуйвшгүй түшиг байх болно гэв.

Куреши: Пакистан, Хятадын бат бөх найрамдал бол хоёр орны харилцааны үндэс суурь байж, амин чухал ашиг сонирхолыг хамгаалах талаар харилцан дэмжиж ажиллахыг Пакистаны тал гуйвшгүй баримтална.