Хятад, Швейцарын ГХ-ны сайд нар утсаар ярив
2022-03-31 10:28:03
Share
Share this with Close
youtube WeChat

29-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Швейцарын холбооны дарга бөгөөд Гадаад харилцааны сайд Игназио Кассистай утсаар ярьж, Украины асуудлаар санал солилцжээ.

Ван И: Ятгаж эвлэрүүлэх, яриа хэлцэл хийхийг нь ахиулахын тулд Хятадын тал хичээж байгаа бол цаашид ч өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах болно. Хориг тавих нь асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй арга зам биш. Мөргөлдөөнд оролцогч бус орнуудын олон улсын эдийн засаг, худалдааны хэвийн солилцоонд нөлөөлөх ёсгүй. Улс орнуудын хууль ёсны зүй зохистой ашиг сонирхол сайтар хамгаалагдах ёстой гэжээ.

Игназио Кассист: Дипломат арга зам бол асуудлыг шийдвэрлэх цорын ганц зөв арга зам мөн. Оросыг олон талт байгууллагын гадна орхихыг Швейцарын тал дэмжихгүй. Цаашид ч төвийг сахисан орны байр сууриа барьж, дипломат зуучлал болон сайн санааны үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна гэжээ.