Украины асуудлаар Хятад улс таван зарчмыг баримтална
2022-04-01 16:33:24
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 31-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И хэлэхдээ, Украины асуудлаар Хятад улс таван зарчмыг барьж ажиллана гэжээ.

Тэрээр: Нэгд. Эвлэрүүлэг хийж, энхийн хэлэлцээг ахиулах зөв чиглэлийг баримтална. Бид яриа хэлцэл бол цорын ганц зөв гаргалгаа гэсэн үзэл баримтлалтай байгаа бөгөөд “гал дээр тос нэмэх”, сөргөлдөөнийг хурцатгахыг эсэргүүцнэ. Түүнчлэн гал зогсоохыг уриалан, Орос, Украин шууд яриа хэлцэл өрнүүлэхийг дэмжиж байна.

Хоёрт. Олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаална. НҮБ-ын дүрэм болон зарчмыг дээдэлж, улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүтэн бүтэн байдлыг хүндэтгэхийг бид санаачилсаар ирсэн бөгөөд дунд, жижиг улс орныг геополитикийн сөргөлдөөний тэмцлийн талбар болгохыг эсэргүүцнэ.

Гуравт. Хүйтэн дайны сэтгэхүй дахин толгой өндийхөөс сэргийлнэ. “Дайсан биш бол найз” гэх талцлыг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд олон улсын эв нэгдлийг эрхэмлэж, асуудлыг хамтдаа зохицуулж, хамтран ажиллаж, аюулгүйн ерөнхийлсөн чанартай, тогтвортой үзэл баримтлалыг санаачилж, талууд зүй зохистой ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаар харилцан хүндэтгэх ёстой.

Дөрөвт. Улс орнуудын зүй ёсны эрх ашгийг хамгаална. Олон улсын хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр ганц талаасаа хориг тавихыг бид эсэргүүцэж, олон улсын аж үйлдвэрийн болон эрэлт хангамжийн гинжин хэлхээг хамгаалж, улс орнуудын эдийн засаг, худалдааны хэвийн хэлхээ холбоо, иргэдийн амьжиргааг хохирохгүй байхыг уриалж байна.

Тавд. Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлнэ. Хятад улс “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” гэх дипломат бодлого барьж, Америк “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэгчийг ашиглан бүс нутгийн улс орнуудыг бусниулахаас сэргийлж, бүс нутгийн интегралчлалыг түргэтгэн, амаргүй олдсон хөгжлийн чиг хандлагыг сахин хамгаалахын төлөө хичээх болно гэжээ.