Агаарын тээврийн ослыг зохицуулах талаар заавар өгчээ
2022-04-01 11:21:16
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 31-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаж, гуравдугаар сарын 21-ний MU5735 нисэх онгоцны ослын зохицуулалтын тухай холбогдох байгууллага нэгжийн хариу мэдүүлэлтийг сонсож, дараагийн шатны ажилд байршуулалт хийжээ. 

Хурлаар онцлохдоо, энэ удаагийн ослын улмаас 132 хүний алтан амь хохирч, нөхөж баршгүй гарз хохирол үүссэн. Бид эрхбиш ард түмэн төвтэй байж, амь насыг дээдэлж, ослын дараах ажлыг сайтар зохицуулах хэрэгтэй. Нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Холбогдох байгууллага шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ослын шалтгааныг нарийн хянуур шалгаж тогтоох хэрэгтэй. Мөн олон нийтэд мэдээ мэдээллийг цаг тухайд нь зөв оновчтой мэдээлж, ил тод, нээлттэй байх зарчмыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэхүү осол бидэнд сэрэмжлүүлэг болох ёстой. Бид нийгэм, эдийн засгийн хөгжил болон үйлдвэрлэлийн аюулгүй байдал хоорондын харилцааг сайтар зохицуулж, аюулгүй байдлыг хөгжлийн золиос болгож болохгүй. Холбогдох салбар энэ удаагийн ослоос гүн сургамж авах хэрэгтэй. Түүнчлэн ослын шалтгааны дагуу, үүрэг хариуцлагыг тодорхойлж, холбогдох хүмүүс, онцгойлон удирдах албан тушаалтнуудад чанга хариуцлага тооцох хэрэгтэй гэжээ.