Аж ахуйн нэгжүүдийн хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалт 2.2%-р нэмэгджээ
2022-04-01 14:48:38
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 31-нд Хятадын Худалдааг Дэмжих Нийгэмлэгийн нийтэлсэн “Хятадын аж ахуйн нэгжүүдийн хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалт ба хэтийн төлөв-2021”тайланд дурдсанаар, 2021 онд Хятадын аж ахуйн нэгжүүдийн хилийн чанад дахь шууд хөрөнгө оруулалт 936 тэрбум 690 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.2%-р өсөн нэмэгджээ.

Тайланд: Хөгжлийн шинэ төлөвийг хүч тавин тогтоож буй нөхцөлд дотоодын 80 орчим хувийн аж ахуй нэгж гадаадад хөрөнгө оруулах хүсэл эрмэлзэлтэй байна, дэлхийн хэмжээнд үндэстэн дамнасан хөрөнгө оруулалт 2016-2020 онд тав удаагийн уналтыг туулж, 2021 онд сэргэсэн байна. Тухайлбал 2020 онд 929 тэрбум ам.доллар байснаа 2021 он гэхэд 1 их наяд 650 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, мөн үеийнхээсээ 77%-р өсөж, цар тахлаас өмнөх үеийн түвшинд эргэж очсон байна. Хятад улсын хувьд хилийн чанад дахь хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт жагссан байна. Олон улсын эдийн засаг, худалдааны маргааны индекс 2021 онд 6 сард дээд цэгтээ хүрсэн нь мөн үеийнхээсээ 3 сараар багассан байна. Улс орон, бүс нутгаар авч үзвэл 2021 онд Энэтхэг, Америк, Аргентин, Европын Холбоо, Бразил болон Их Британийн олон улсын эдийн засаг, худалдааны маргааны сар тутмын дундаж үзүүлэлт харьцангуй өндөр байв гэжээ.

Д.Хүчитбаатар