Украин дахь "Биологийн лаборатори"-йн тухай тайлбарлах ёстой
2022-04-01 19:50:57
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 4-р сарын 1-ний өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, АНУ “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-од нэгдсэн орны хувьд конвенцийн заалтуудыг дагаж мөрдөх үүрэг хариуцлагатай бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулж буй асуудлыг тодруулах зөвшилцөх замаар шийдвэрлэх үүрэг хариуцлагатай гэжээ.

Украины нутаг дэвсгэрт АНУ-ын явуулж буй биологийн цэргийн ажиллагааны асуудлаар Орос сүүлийн үед олон удаа мэдэгдэл хийж, холбогдох үйл ажиллагаа нь “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц” -оос зөрчсөн гэж үзээд, Оросын эргэн тойронд байгуулсан АНУ-ын лабораториудыг “Биологийн дайны лаборатори” хэмээн үнэлжээ. АНУ Украинд цэргийн зорилгоор нийлэг биологийн судалгаа явуулж буйг нотлох баримт улам бүр олширч байгааг Орос онцлон, конвенцод нэгдсэн орнууд холбогдох заалтуудыг мөрдөх асуудлаар зөвшилцөж, конвенцоос зөрчсөн болзошгүй үйл ажиллагааг мөрдөн шалгахыг найдаж байна гэсэн юм. Энэ талаар Хятадын байр суурь ямар вэ хэмээн нэгэн сэтгүүлч асуулаа. Жао Лижянь үүнтэй холбогдуулан хэлэхдээ, Америк бол дэлхийд биологийн цэрэгжсэн үйл ажиллагаа хамгийн ихтэй  орон бөгөөд олон талт хянан шалгах механизмыг эсэргүүцдэг цорын ганц орон юм. Олон улсын хамтын нийгэмлэг АНУ-ын биологийн цэргийн үйл ажиллагаанд эргэлзэх бүрэн үндэслэлтэй гэжээ.
Жао Лижянь хэлэхдээ, “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц” болон НҮБ-ын хүрээнд Оросын задруулсан баримт бичгүүдэд үнэн зөв, бодитой, мэргэжлийн үнэлгээ өгч, тэр дундаа АНУ-ын тодруулга тайлбарыг сонсохыг Хятад улс сайшааж байна гэжээ.