“Хөрш орны төсөл”-өөр Афганистаныг дэмжинэ
2022-04-01 12:04:43
Share
Share this with Close
youtube WeChat

Афганистаны ард иргэд улс орноо энх тайван, тогтвортой, цэцэглэн хөгжихийг хүсдэг бөгөөд энэ нь мөн бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхолд нийцэж байна. 31- нд Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин Афганистаны хөрш орны гурав дахь удаагийн гадаад хэргийн сайд нарын уулзалтад  хэлэх үгээ бичгээр тарааж, Афганистаны ард иргэд сайн сайхан ирээдүйгээ цогцлохыг Афганистаны хөрш орнууд дэмжинэ гэж онцолжээ. Уулзалтын дараа Хятадын төлөөлөгчдийн баг талуудтай найман талын тохиролцоонд хүрчээ.  Мөн уг уулзалтаар хамтарсан  мэдэгдэл нийтэлсэн бөгөөд Афганистаны эдийн засгийн сэргэлт, ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжих Түньшигийн санаачилгыг гаргажээ. Эдгээр үр дүн нь Афганистаны нөхцөл байдлыг тогтвортой болгоход “хөршийн төсөл” хангасан бөгөөд Афганистаны ард иргэдийн амьжиргааг сайжруулан, хүний эрхийг баталгаажуулахад чиглэл заажээ.  

Афганистаны нөхцөл байдал одоохондоо замбараагүй байснаасаа засаглалын эгзэгтэй шатанд орлоо. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Филиппо Гранди Афганистан дахь айлчлалаа дуусгасны дараа хэлэхдээ, олон улсын нийгэмлэг Украинд анхаарал хандуулах нь зүйтэй, гэхдээ Афганистаныг мартаж болохгүй. Барууны зарим орнууд дүрвэгсдийг хүлээж авахдаа давхар стандарт тогтоож, Украины дүрвэгсдэд энэрэнгүй хандаж, Афганистаны дүрвэгсдийг умартсан байна. НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн статистик тоо баримтад харуулснаар, өнөөгийн байдлаар  22.8 сая Афганистаны иргэд хүнсний дутагдалд байгаа бөгөөд  5 наснаас дооших 3.2 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд оржээ. Эдгээр асуудалд чиглүүлэн   Афганистаны хөрш орнуудын гадаад хэргийн сайд нар Афганистанд үргэлжлэн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ёстойг уриалжээ.


Афганистаны үймээнийг өдөөгч, хамгаас  илүү хариуцлага хүлээх ёстой Америк  харин  Афганистаны ард иргэдийн амийг аврах 7 тэрбум  ам.долларыг саяхан залгиж, Афганистаны ард иргэдийг бүдэрсэн дээрээс нь нударчээ.  Америк болон барууны орнууд Афганистаны сэргэн босголтыг дэмжих үүрэг хариуцлагаа бодитоор биелүүлэхийг энэ удаагийн  хурлаар шаардсан нь асуудлын уг үндсийг нь шууд заасан явдал юм.  Америк эрхбиш Афганистаны хөрөнгө мөнгийг тоо ёсоор нь даруй буцаан өгч, ямар ч үндэслэлгүй хориг арга хэмжээгээ  цуцалж, бодит үйл ажиллагаагаараа Афганистаны ард иргэдэд учруулсан хохирохыг барагдуулахыг шаарджээ.    


Үүнээс гадна, Хятад улс Афганистаны хөрш орон ба Афганистаны түр засгийн газрын хоорондох ГХ-ийн сайд нарын анхны  яриа уулзалтыг даргалан хуралдуулжээ. Нэг ширээнд  сууж бодол саналаа солилцох нь Афганистаны асуудлыг зохицуулан шийдвэрлэхэд


маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь хөрш орнууд Афганистаны санал бодлыг шууд сонсож, Афганистаны түр засгийн газрыг бодитоор ойлгоход тустай бөгөөд нийтлэг ойлголтод хүрэхийг ахиулж, Афганистанд хүмүүнлэгийн бодит тусламж үзүүлэхэд ашигтай юм.