Хятад Европ тогтвортой хүчин зүйл хангах ёстой
2022-04-01 20:57:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 4-р сарын 1-ний орой Бээжинд Европын зөвлөлийн дарга Мишель, Европын Холбооны комиссын дарга фон дер Лейен нартай видео уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, одоогийн нөхцөл байдалд Хятад, Европ, дэлхийн энх тайван, хөгжилтэй холбоотой томоохон асуудлаар харилцаа холбоогоо бэхжүүлж, бүтээлч үүрэг гүйцэтгэж, үймээн самуунтай дэлхийн нөхцөл байдлыг тогтвортой хүчин зүйлээр сэлбэх ёстой гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад улсын талаар Европ бие даасан ойлголттой байж, Хятад улсад зориулан бие даасан бодлого хэрэгжүүлж, Хятад улстай хамтран Хятад Европын харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийг хүсэн найдаж байна гэжээ.