Хятадын олон газар заалны эмнэлэг байгуулж байна
2022-04-01 20:32:34
Share
Share this with Close
youtube WeChat

Цар тахал дахин гаарч буй нөхцөлд сүүлийн үед Хятадын төрийн зөвлөлийн нэгдсэн сэргийлэлтийн механизмын ерөнхийлсөн баг Хятадын муж болгонд наад захдаа хоёроос гурван заалны эмнэлэг байгуулахыг шаардав. Өдгөө Хятадын 12 мужийн 19 хотод нийт 35 мянган ортой 33 заалны эмнэлгийг байгуулж байна.

Заалны эмнэлэг гэдэг нь цар тахлын хүнд үед хурал үзэсгэлэнгийн төв, спорт заал зэргийг өөрчилж, коронавирусээр өвчилсөн хүмүүсийг төвлөрүүлэн эмчлэх түр эмнэлгийг хэлж буй юм. Заалны эмнэлэг нь цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн нэг төрөл юм. Шилжүүлж болох материалаар бүтсэн байдаг. Заалны эмнэлэг бол Хятадын олон нийтийн эрүүл мэндийн салбарын хижигтэй тэмцэх явцад нээсэн томоохон нээлт байж, хөнгөн хэлбэрийн юм уу шинж тэмдэггүй өвчтөнийг цаг алдалгүй үр ашигтай эмчилж,  тусгаарласан бөгөөд эрүүл мэндийн дэд бүтцийн дарамтыг хөнгөлсөн юм.


Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Чан Чүнь хотын хурал үзэсгэлэнгийн төвөөр жишээлэхэд, энд 1500 ортой хөнгөн хэлбэрийн болон шинж тэмдэггүй өвчтөнийг эмчлэх эмнэлэг байгуулсан бөгөөд бас 700 ортой тусгаарлах цэг байгуулсан байна. 4-р сарын 1-ний өдөр гэхэд Гирийн мужид 44 мянган хүн коронавирусийн халдвар авсан байна.


 3-р сарын 30 гэхэд Хятадын Шанхай хотын Пү Дүн дүүргийн хурал үзэсгэлэнгийн шинэ төв заалны эмнэлэг байгуулж байна. Үндэсний эрүүл мэндийн хорооны тоо бүртгэлээс үзвэл, 4-р сарын 1-ний өдөр гэхэд Шанхай хотод нийт 36 мянган хүн халдвар авсан байна.