Орос, Укриан онлайн хэлэлцээгээ сэргээнэ
2022-04-01 10:06:06
Share
Share this with Close
youtube WeChat

Орос, Украин 4-р сарын 1-ээс онлайн хэлэлцээгээ сэргээх юм байна.

“Украин, Оросын төлөөлөгчид 4-р сарын 1-ээс онлайн хэлэлцээгээ сэргээх болно”. Саяхан Истанбулд болсон хэлэлцээний үеэр Укрианы талаас дурдсан Укриан, Оросын төрийн тэргүүн нар уулзах тухай санаачилгад Оросын төлөөлөгчид хариу өгч, урьдаар гэрээний төсөл тохиролцох шаардлагатай гэсэн байна гэж Украины талын хэлэлцээний төлөөлөгч Дэвид Аракхамиа нийгмийн сүлжээгээр жиргэсэн тухай тус орны мэдээлэх агентлаг 3-р сарын 31-нд мэдээлжээ.

Оросын мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Песков 3-р сарын 31-нд мэдэгдэл хийж, холбогдох энх тайвны гэрээний текстийн ажлыг урьдаар дуусган, хоёр талын өндөр албан тушаалтан гарын үсэг зурах нь зүйтэй, ингэсний дараа төрийн тэргүүн нарын уулзалтыг авч хэлэлцэх болно гэжээ.