Хуурамч ардчиллын нэрээр муу үйлдэл хийж байна
2022-04-01 19:41:17
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Ардчиллын төлөөх үндэсний сангийн (NED) ерөнхийлөгч Дэймон Вилсон Хятадын Тайванд хүрч өөрөө дэлхийн улс орнуудад өнгөт хувьсгал сэдэх гэж байгаагаа илээр илэрхийлсэн бөгөөд 10-р сарын сүүлчээр “дэлхийн ардчиллын хөдөлгөөний дэлхийн конгресс” гэгчийг Тайванд зохионо гэж мэдэгдсэн байна. Энэхүү муу нэр луу данстай байгууллага нь Хятадын хаалганд ирж хуурамч ардчиллын нэрээр муу үйлдэл хийж байна. Бардам яриа гаргасан уг байгууллагын “өнгөт хувьсгал” гэгч нь хэрхэвч бүтэхгүй юм.  

АНУ-ын Ардчиллын төлөөх үндэсний сангийн (NED) гэгч  байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. АНУ-ын засгийн газраас санхүүжүүлж буй уг төрийн бус зохион байгуулалт нь байгуулагдсан өдрөөс эхэлж бусад орны төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцон бусад орны хууль ёстой төрийн эрхийг нураах зорилготой. Уг байгууллагын анхны даргын үүрэг гүйцэтгэгч Алан Вайнштейн, өнөөдрийн бидний хийж буй ихэнх ажлыг 25 жилийн өмнө АНУ-ын тагнуулын байгууллага нууцаар хийж байсан зүйл болно гэж урьд нь илээр хүлээн зөвшөөрч байсан юм. Иймийн тул уг байгууллагыг хоёр дахь тагнуулын байгууллага гэж нэрлэдэг бөгөөд Америкийн гадаадад үймээн самуун дэгдээх, бусад оронд өөрийн үнэ цэнээ сурталчлах багаж зэвсэг болсоор ирсэн юм.     

Төв Азиас хойд Африк хүртэл, зуун Европоос Латин Америк хүртэлх орон улс орнуудад үүссэн өнгөт хувьсгалын хөшигний ард энэ байгууллага нуугдсаар ирсэн юм. Уг байгууллага Хятадад ч  Хонконг, Тайван, Шиньжяны салан тусгаарлагчдыг дэмжих үүднээс зөвхөн 2020 он гэхэд л Хятадтай холбоотой 70 гаруй төслийг зуун тэрбум гаруй ам доллароор санхүүжүүлж, Хятадын нийгмийн тогтвортой байдлыг эвдэхээр оролдсон байна.     

Тайваний  асуудал Хятадын язгуур ашиг сонирхолд холбогдоно, нэг Хятадын зарчим нь Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурь юм. АНУ-ын удирдагч Хятадад айлчилж байхдаа олон удаа Тайванийг тусгаар тогтнуулах хүчнийг дэмжихгүй гэдгээ  илэрхийлж байсан юм. Гэхдээ өнөөдөр уг байгууллага Тайванийг тусгаарлах хагалан бутаргах хүчинд ар түшиг болж байгаа нь Хятадын үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой заналхийлж, улс төрийн  амлалтаасаа улайм цайм няцсан байна.