Афганистаны түр засгийн газрыг дипломат байдлаар хүлээн зөвшөөрөх асуудлаар ярив
2022-04-01 16:28:07
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 31-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Аньхүй мужийн Хуаншаньд Афганистаны хөрш орнуудын гадаад харилцааны сайд нарын 3-р удаагийн хурал, Афганистаны хөрш орнууд хийгээд Афганистаны түр засгийн газрын гадаад харилцааны сайд нарын анхдагч яриа уулзалтыг даргалан хуралдуулав. Хурлын дараа тэрээр хэвлэлийн бага хурал хийж, хурлын чухал нийтлэг ойлголт, үр бүтэмжийг танилцуулсан бөгөөд сурвалжлагчийн асуултад хариулжээ.

Афганистаны Талибаны түр засгийн газрыг дипломат харилцааны байдлаар хүлээн зөвшөөрөхийг Хятадын тал бодолхийлэх эсэх тухай сурвалжлагчийн асуултад Ван И хариулахдаа, дипломат харилцааны байдлаар Афганистаны түр засгийн газрыг хүлээн зөвшөөрөх бол гол чухал анхаарал хандуулж буй асуудал, мөн олон улсын хамтын нийгэмлэг нийдэмдээ анхаарч буй асуудал юм. Афганистаны уламжлалт найрсаг хөршийн хувьд Хятадын тал Афганистаныг ялагдагч улс орон байх ёсгүй, түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн гадна орхигдох ёсгүй хэмээн үздэг. Афганистан олон жилийн дайн дажны гай зовлонд өртөж, дэлхийн хөгжлийн алхаанаас хоцорсон, ийм байдал цаашид үргэлжлэх ёсгүй юм. Афганистаны ард түмэн амгалан тайван, зовлон зүдүүргүй амьдралыг эдлэх эрхтэй, Афганистан үндэстэн ч дэлхийн үндэстнүүдийн дунд тэгш хүртээмжтэй байх эрхтэй гэв.

Ван И: Объектив байдлаар авч хэлбэл дээрх асуудлыг шийдвэрлэхэд илүү цуцалтгүй хүчин чармайлт шаардагдана. Талуудын анхаарал хандуулж буй асуудалд илүү хүчтэй хариулт өгөхийг дагалдан Афганистаны засгийн газрыг дипломат байдлаар хүлээн зөвшөөрөх нь нэгэн аяндаа биелэгдэх явдал байх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Афганистаны түр засгийн газар энэ зөв чиглэлээр тасралтгүй баттай алхам хийж, үнэнхүү сайтар хичээл зүтгэл гаргана гэдэгт найдаж байна гэжээ.