Дэлхийд хүйтэн дайн хэрэггүй
2022-04-01 19:35:12
Share
Share this with Close
youtube WeChat

 Хятадын Гадада хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 4-р сарын 1-нд ээлжит хэвлэлийн бага хуралд НАТО болон Оросын харилцааны талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа, дэлхийд хүйтэн дайн хэрэггүй, тэр тусмаа Европт бүр хэрэггүй гэжээ.

Оросын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Захарова саяхан хэлэхдээ, Брюссельд болсон НАТО-гийн дээд уулзалт нь НАТО-гийн гишүүн орнууд Америкт хязгааргүй үнэнч байгааг харууллаа. Энэ нь НАТО Оросод үргэлжлэн бүх талаар хориг тавьж, Орос Украины дайныг үргэлжлүүлэхийг хүсэж буйг харуулсан юм гэжээ.

Сэтгүүлчийн асуултад хариулахдаа Жао Лижянь, НАТО бол хүйтэн дайны үр бүтээл юм. Уул нь Зөвлөлт задарснаас хойш НАТО түүх болох ёстой байсан юм. Украины хямралын хөшигний арын жинхэнэ эзэн болсны хувьд Америк тэргүүтэй НАТО 1999 оноос хойш 20 жилд 5 удаа зүүн тийш өргөжиж, түүний гишүүн орон 16 байснаасаа 30 болон нэмэгдэж, зүүн тийшээ 1000 гаруй км өргөжин Оросын хилд хүрч, Оросыг алхам алхмаар буланд шахсаар иржээ гэжээ.

Тэр хэлэхдээ, Украины хямрал сар гаруй үргэлжилж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн олонх орон хэлэлцээгээр асуудлыг зохицуулахыг ятгаж, эртхэн гал зогсоохыг уриалсаар байна. НАТО өөрийнхөө Европын аюулгүй байдал болон Украины хямралд ямар роль гүйцэтгэж буйгаа сайн тунгааж бодох ёстой гэжээ.