Катар, Олон улсын хөл бөмбөгийн холбоо болон ДЭМБ хамтран ажиллана
2022-04-02 14:38:19
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 1-ний өдөр Катар, Олон улсын хөл бөмбөгийн холбоо болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Ковид-19 ” халдварт өвчний эсрэг яаралтай хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх, иргэдийн бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг сурталчлах зэрэг эрүүл мэндийн цуврал арга хэмжээг эхлүүлж, аюулгүй, эрүүл 2022 Катарын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаа зарлав. Гурван тал мөн Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний туршлагыг дэлхийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор ирээдүйн томоохон спортын арга хэмжээнд ашиглахаа мэдэгдэв.

Катар улсад 2022 оны 11-р сарын 21-ээс 12-р сарын 18-ны хооронд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. 2021 оны 10-р сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Катар улс эрүүл амьдрах, эрүүл мэндийн аюулгүй байдал, бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийг сурталчлах, тэр дундаа хүмүүст шинжлэх ухааны спортын эрүүл хэв маягийг төлөвшүүлэх, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гурван жилийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг зарлав.