Чернобылийн атомын цахилгаан станцад тусламжийн баг илгээнэ
2022-04-02 13:42:32
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 4-р сарын 1-нд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Ерөнхий захирал Р.М.Гросси олон нийтийн сүлжээгээр дамжуулан хэлэхдээ, ойрын хугацаанд Украины Чернобылийн атомын цахилгаан станцад тусламж үзүүлэх багийг ахлан очих болно гэжээ. ОУАЭА Украин дахь цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хангахад туслах зорилгоор тусламжийн баг нэмж илгээнэ гэдгээ мэдэгджээ.

Мөн өдөр Австрийн нийслэл Венад болсон хэвлэлийн бага хуралд Р.М.Гросси хэлэхдээ, тусламж үзүүлэх эхний баг удахгүй Чернобылийн атомын цахилгаан станц руу хөдлөх болно гэжээ.

Н.Пүрэвжав