НҮБ-ын Хүний эрхийг зөвлөл шинэ тогтоол батлав
2022-04-02 13:38:35
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 1-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 49 дүгээр чуулганаар Хятад, Пакистан, Египет, Өмнөд Африк, Болив-ийн хамтран өргөн мэдүүлсэн Нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг дэмжих, хамгаалах болон тэгш бус байдлыг арилгах тухай тогтоолыг батлав.

БНХАУ-аас НҮБ-д суугаа Женев дэх байнгын төлөөлөгч Чэнь Шү уг тогтоолын төслийг танилцуулахдаа, Ковид-19 халдвар нь улс орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд урьд өмнө байгаагүй сорилт авчирлаа. Энэ нь бидэнд хүний эрхийн олон талт механизм нь нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг хамгаалахад маш чухал гэдгийг, олон улсын хамтын нийгэмлэг нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой гэдгийг харуулж байна. Хүний эрхийн зөвлөл бүх улс орон, ялангуяа хөгжиж буй орнуудын дуу хоолойг сонсож, улс орнуудын ард иргэдийн, ялангуяа эмзэг бүлгийн хүмүүсийн хүлээлтийг хангаж, тэдний нийгэм, эдийн засаг, соёлын эрхээ илүү сайн эдлэх, эрх тэгш бус байдлыг арилгахад туслах ёстой гэжээ.

Пакистан, Куба, Венесуэл, Индонез, Малайз, Болив зэрэг хөгжиж буй орны төлөөлөгчид үг хэлж, Хүний эрхийн зөвлөл тогтоол баталсан нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо гэжээ. Цар тахал нь өнөөгийн тэгш бус байдлыг улам хурцатгаж, хөгжиж буй орнууд болон хөгжил буурай орнуудад нийгэм, эдийн засаг, соёлын эрхээ эдлэхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэгтэй хамтран ажиллаж, нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг дэмжиж, хамгаалан, тэгш бус байдлыг арилгах ёстой.

Н.Пүрэвжав