Малвинасын арлуудын дайныг Аргентин мартаагүй
2022-04-02 17:31:03
Share
Share this with Close
youtube WeChat

19-р зуунаас хойш Аргентины Малвинасын арлуудыг Их Британи эзэлсээр ирсэн юм. 0982 оны 4-р сарын 2-нд Аргентин улс Малвинасын арлууд дахь бүрэн эрхээ сэргээхийн тулд Их Британитай дайтаж, 74 хоногийн турш байлдсан ч Их Британийн ялалтаар дууссан юм. Өнөөдөр Малвинасын арлуудын дайн болсны 40 жил тохиож байна. Дайн зогссон ч Аргентиний ард түмэн, ялангуяа дайнд оролцсон Аргентиний цэргүүдэд мартагдахааргүй хар дарсан зүүд болж үлджээ.

40 жил өнгөрсөн ч Аргентиний засгийн газар, ард иргэд Малвинасын арлууд дахь бүрэн эрхт байдлын шаардлага болон Их Британитай хэлэлцээрийн ширээний ард сууж, колоничлолын үлдэгдэл асуудлыг шийдвэрлэхийг шаардсаар ирсэн юм.

Н.Пүрэвжав