Израиль, АНЭУ чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа
2022-04-02 15:17:34
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 1-нд Израилийн Ерөнхий сайд Беннетт мэдэгдэл гаргаж, Израиль, Арабын Нэгдсэн Эмират улс чөлөөт худалдааны хэлэлцээрт хүрснийг зарлав.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Израиль-Арабын Нэгдсэн Эмират улсын чөлөөт худалдааны хэлэлцээр нь стандарт, гааль, үйлчилгээ, засгийн газрын худалдан авалт, цахим худалдаа, барааны тэмдгийн үйлчилгээ зэрэг бараа худалдаатай холбоотой асуудлуудыг хамарсан цогц бөгөөд чухал хэлэлцээр юм. Хоёр улсын худалдааны хүнс, хөдөө аж ахуй, гоо сайхан, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл зэрэг салбарыг хамарсан 95 хувийн бүтээгдэхүүнд гаалийн татвараас шууд буюу үе шаттайгаар чөлөөлнө.

Беннетт мэдэгдэлдээ, чөлөөт худалдааны хэлэлцээр тохиролцсон нь хоёр орны харилцааны чухал мөч бөгөөд хоёр орны хооронд тогтоосон харилцаа энэ хэлэлцээрээр дамжин улам бүр бэхжиж байна. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлж, худалдаа, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг бий болгож, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээнэ.

Израилийн Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Бабивай болон АНЭУ-ын холбогдох талууд гарын үсэг зурж, хоёр улс баталсны дараа гэрээ хүчин төгөлдөр болно. Энэ бол Израиль болон Арабын улс хоорондын чөлөөт худалдааны анхны гэрээ юм гэж Бабивай олон нийтийн сүлжээгээр жиргэжээ.

Израиль, АНЭУ 2020 онд харилцаагаа хэвийн болгож, 2021 онд хоёр улсын худалдааны хэмжээ 880 сая ам доллар давжээ.