Турк, Оросын удирдагчид утсаар ярив
2022-04-02 14:09:00
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 1-нд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Украины нөхцөл байдлын талаар утсаар ярьжээ.

Туркийн ерөнхийлөгчийн тамгын газраас мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэхдээ, 3-р сарын 29-нд Туркийн Истанбулд Орос, Украины төлөөлөгчдийн хийсэн энхийн хэлэлцээ нааштай, бүтээлч болж, энх тайвныг тогтоох итгэл хүлээлгэв хэмээн Эрдоган онцлов. Тэрээр бүх талуудад болгоомжтой хандаж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг уриалж, Орос, Украины удирдагчид аль болох түргэхэн уулзахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Кремлийн цахим хуудсанд мэдээлснээр, Путин утсаар ярих үеэр Истанбулын энхийн хэлэлцээнд тусалсан Туркийн талд талархал илэрхийлж, хэлэлцээний үйл явцад зарчмын үнэлгээ өгсөн байна. Мөргөлдөөний бүсээс Туркийн иргэд, худалдааны хөлөг онгоцуудыг татах үйл явцад тусалсан Орос улсад Эрдоган мөн талархал илэрхийлэв. Түүнчлэн хоёр орны удирдагчид хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бусад асуудлаар хэлэлцэж, цаашид харилцаа холбоогоо хадгалахаар тохиролцжээ.

Орос, Украины төлөөлөгчид 3-р сарын 29-нд Истанбулд нүүр тулсан шинэ хэлэлцээг хийлээ. Оросын тал Украины нийслэл Киев, Черниговт явуулж буй цэргийн ажиллагааг эрс багасгахаа амласан бол Украины тал олон улсын аюулгүй байдлын баталгааны нөхцөл байдалд төвийг сахисан байр суурь тогтоохыг санал болгов.