Ши Жиньпин Алиев нар харилцан баярын цахилгаан илгээв
2022-04-02 13:26:17
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 2-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Азербайжаны ерөнхийлөгч Алиев нар хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Азербайжан бол уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай түншүүд юм. 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Азербайжаны харилцаа эрүүл, тогтвортой хөгжлийн эрч хүчээ хадгалсаар ирэв. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, олон салбар дахь хамтын ажиллагаа тууштай ахиж, улс орон, бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагаа улам нягт болж байна. Цар тахал гарснаас хойш Хятад, Азербайжан харилцан туслалцаж, зовлон жаргалаа хамтатгаж буй нь хоёр орны ард иргэдийн уламжлалт найрамдлыг харуулж байна гэжээ.

Тэрээр онцлохдоо, миний бие Хятад, Азербайжаны харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгч Алиевтай хамтаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн боломжийг ашиглан хоёр орны харилцаа, хоёр талын бүх салбар дахь хамтын ажиллагааг илүү их үр дүнд хүргэж, хоёр орны ард иргэдэд илүү их үр өгөөжөө өгөхөд түлхэц үзүүлэх болно гэжээ.

Алиев хэлэхдээ, Хятад, Азербайжаны харилцаа нь харилцан итгэлцсэн үндсэн дээр цаашид хөгжиж, хоёр тал улс төр, эдийн засаг, худалдааны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, олон салбар дахь хамтын ажиллагаа ч баялаг үр дүнд хүрсэн юм. Азербайжаны тал "Бүс ба зам" санаачилгыг дэмжиж, Хятад, Азербайжаны найрсаг харилцаа тасралтгүй гүнзгийрч, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

Н.Пүрэвжав