Энэтхэг, Балба хоёр орныг холбосон анхны зорчигч тээврийн төмөр зам ажиллалаа
2022-04-03 10:24:35
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 2-ны өдөр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди болон тус улсад айлчилж буй Балбын ерөнхий сайд Деуба нар хоёр орныг холбосон анхны зорчигч тээврийн төмөр замыг нээлээ.

Энэтхэгийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр, хил дамнасан өргөн царигтай уг төмөр зам нь Энэтхэгийн Бихарын Жайнагар, Балбын Гурта хотыг холбосон 35 км орчим юм. 1000 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, цагт 40 км хурдлах анхны галт тэрэг 3-нд хөдөлнө.

Энэтхэгийн ГХЯ-ны мэдээнд дурдсанаар, Моди, Деуба нар 2-ны өдөр улс төр, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, аюулгүй байдал, хөгжил зэрэг асуудлаар "өргөн хүрээтэй, үр дүнтэй хэлэлцээ хийлээ". Хоёр орны харилцаа нь Энэтхэгийн “хөршөө тэргүүлэх” бодлогын нэгэн гол тулгуур юм.
Деуба хэлэлцээний дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хэлэлцэнд хоёр орны хилийн маргаантай асуудал холбогдсон бөгөөд хоёр талын механизм бий болгох замаар асуудлыг шийдвэрлэхийг Модид уриалав.

Деуба Энэтхэгт гурван өдрийн албан ёсны айлчлал хийхээр 1-ний өдөр Шинэ Делид хүрэлцэн иржээ. Энэ нь түүний 2021 оны 7-р сард Ерөнхий сайд болсноосоо хойш Энэтхэгт хийсэн анхны айлчлал юм. Айлчлалын хүрээнд хоёр улс төмөр зам, эрчим хүч болон бусад салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх дөрвөн гэрээнд гарын үсэг зурлаа.