Шанхай хот даяар нуклейн хүчлийн шинжилгээ хийнэ
2022-04-03 14:43:53
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч 4-р сарын 3-нд Шанхайд болсон цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах тухай хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, эрсдлийн цэгүүдийг бүрмөсөн арилгах, халдвар дамжих гинжин холбоосыг таслах, тахлын тархалтыг аль болох богино хугацаанд таслан зогсоох, халдварын тохиолдолгүй байхыг эртхэн биелүүлэхийн төлөө, өмнөх нклейн хүчлийн шинжилгээний байдлын дагуу 3-нд Шанхай хот даяар антиген илрүүлэх шинжилгээ хийж, 4-нд нуклейн хүчлийн шинжилгээг Шанхай хот даяар хийх юм байна.

Эх сурвалжид мэдээлснээр, 3-р сарын 28-ны өдрөөс эхлэн Хуан Пүжян мөрнөөр зааглан бүсчилж хийсэн нуклейн хүчлийн шинжилгээний явцад, Хуан Пүжян мөрний зүүн ба өмнө биеийн холбогдох харьяа газрууд эхний ээлжийн шинжилгээнд хамрагдаж, гуравдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 31 хүртэл давхардсан тоогоор нийт 18 сая 329 мянган хүн үзлэгт хамрагдсан байна. Хуан Пүжян мөрний баруун биеийн холбогдох харьяа газрууд хоёр дахь ээлжи буюу 4-р сарын 1-нээс эхлэн шинжилгээнд хамрагдаж, одоогийн байдлаар нийт 14 сая 411 мянга 600 орчим хүнийг үзлэгт хамруулж, дээж авсан байна.