Европ хувь заяагаа өөртөө эзэмших ёстой
2022-04-03 10:47:27
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Беларусийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа,"Европчууд Европ тивийн хувь заяаны төлөө өөрсдийн хариуцлагаа тодорхой таних ёстой. Зөвхөн ийм байдалд европчууд Оростой харилцах харилцаагаа дахин дүгнэж, Орос улстай яриа хэлэлцээ хийх болно."

Песков хэлэхдээ, европчууд АНУ-ын төөрөгдлөөс гарч, Европ тив, нэн цаашлаад Европ Азийн хувь заяанд санаа зовох ёстойгоо ойлгох үед л Европ, Орос хоёрын харилцааг дахин үнэлж, Оростой яриа хэлэлцээний байдалд орох боломжыг угтан ирнэ.

Песков хэлэхдээ, орчин үеийн Украин бол Оростой ээдрээтэй, дайсагнасан улс юм. Орос улс Украинд хэт үндсэрхэг үзлийг хориглож, орос хэлний статусыг сэргээхийг хүсч байна.

Орос улс Украинтай Беларусь дахь хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсэж байсан ч Украин харин үүнийг эсэргүүцэв. Орос-Украины хэлэлцээ амаргүй ч хамгийн чухал нь хэлэлцээг үргэлжлүүлж, цэргийн ажиллагааг хэлэлцээрээр дуусгаж болох тул хэлэлцээ хийх газар хаана байх нь хамаагүй юм гэж тэрээр хэлжээ.