Залуучуудын хөгжилд чиглэсэн хотуудыг байгуулах туршилтын цэгүүдийг бий болгоно
2022-04-03 15:20:34
Share
Share this with Close
youtube WeChat

2-нд сурвалжлагч Хятадын Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв Хорооноос мэдээлснээр, Хятадын Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв Хороо нь Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал Ухуулгын Хэлтэс, Хөгжил Өөрчлөлтийн Үндэсний Хороо зэрэг 17 байгууллагатай хамтран холбогдох санал дүгнэлтийг гаргаж, залуучуудын хөгжилд чиглэсэн хотуудыг байгуулах туршилтын цэгүүдийг бий болгож, залуучуудын өндөр чанартай хөгжлийг дэмжиж, хотыг залуучуудад ээлтэй болгож, залуучуудыг хотод илүү амжилттай болгох юм байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, залуучуудын хөгжилд чиглэсэн хот гэдэг нь хүнээр төв болгосон хотжилтын шинэ стратегийг тууштай дэмжиж, залуучуудын хөгжлийг нэн тэргүүнд тавих үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж, залуучуудын олон талт, олон түвшний хөгжлийн хэрэгцээг хангах бодлогын орчин болон нийгмийн орчныг тасралтгүй сайжруулж, залуучуудын шинэлэг, бүтээлч эрч хүч хийгээд хотын шинэчлэл, бүтээлч эрч хүчийг харилцан хөгжүүлж, залуучуудын өндөр чанартай хөгжил болон хотын өндөр чанартай хөгжил харилцан бие биенээ дэмжсэн хот байгуулалтын арга хэлбэр болох юм.


Дээрх санал дүгнэлтэд дурдахдаа: залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх төрийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгож, их дээд сургуулиуд төгсөгчид, шинэ үеийн ажилчин тариачид, ажилгүй залуучууд зэрэг бүлэгт анхаарлаа хандуулж, хөдөлмөр эрхлэлтийн багтаамж чадавхийг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийн удирдамж болон мэргэжлийн ур чадварын сургалтыг бэхжүүлж, залуучуудад мэдлэгээ шинэчлэх, ур чадвараа дээшлүүлэхэд нь тусалж, илүү чанартай ажлын байраар хангах болно гэжээ.