Орон нутгийн цагаар 4-р сарын 2-нд, Украины Эдийн засгийн хөгжил, худалдааны яам мэдэгдэл гаргаж, Украины эдийн засаг мөргөлдөөнд хүндээр тусч, урьдчилсан тооцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16%-иар буурч, бүх жилдээ 40%-иар буурч магадгүй байна.
Дэлхийн банкны статистик мэдээгээр, 2020 онд Украины ДНБ 155.5 тэрбум ам.доллараар дэлхийн эдийн засгийн 0.14 орчим хувийг эзэлж байна. Украины засгийн газрын тоо баримтаас үзвэл, 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 195 тэрбум ам.доллар болно.
Европын сэргээн босголт хөгжлийн банк мөн саяхан гаргасан тайландаа, Орос,Украины хооронд үргэлжилж буй мөргөлдөөний улмаас Украины эдийн засаг энэ онд 20 хувиар унана гэж таамаглаж байсан. Энэ үе шатанд дайн болсон бүс нутаг нь Украины ДНБ-ий 60 хувийг бүрдүүлж буй нутаг юм гэж тайланд онцолжээ. Украины аж ахуйн нэгжүүдийн 30 орчим хувь нь үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэглээ мөргөлдөөний өмнөх үеийнхний 60 хувьтай тэнцэж байна.
Украины чухал салбар болох хөдөө аж ахуй ч хүнд байдалд ороод байна. "Европын үр тарианы агуулах" гэгддэг Украин нь эрдэнэ шиш, улаан буудайн томоохон экспортлогч орон юм. Өмнө нь дэлхийн улаан буудайн экспортын 12 хувь, эрдэнэ шишийн 15 хувь, наран цэцгийн тосны 50 хувь нь Украинд ногддог байжээ.