Амталж үзэхэд бүгд хаварын амт байлаа!
2022-04-03 18:17:40
Share
Share this with Close
youtube WeChat

△Хятадын зүүн биеийн Жянсү мужийн Янжөү хотын цэцэрлэгийн хүүхдүүд Чинтуан буюу ногоон бөөрөнхий хэмээх амтад идээн хийж байгаа нь

4-р сарын 5-нд Хятадад ханшны баяр болдог. Нээсэн ханш бол эртний өвөг дээдэс газар тариалангийн цаг улиралтай уялдуулж, гараг эрхсийн хөдөлгөөн зэрэг өөрчлөгдөж буй жам хуулийг ажиглахаар дамжин хураангуйлж гаргасан нарны хорин дөрвөн нэр томъёоны нэг юм, бас ч хаврын баяр, луут завины баяр, намрын дунд сарын баяр зэрэгтэй адилхан Хятадын уламжлалт дөрвөн баярын нэг юм. Дээдсийн онгоноо тахих болон хаврын зугаалга хийх нь Хятадын ханшны баярын зан үйлийн хоёр гол сэдэв юм. Үүний зэрэгцээ газар тариалангийн нийгэмд материаллаг зүйлс хомс байдаг онцлогоос болж, уламжлалт баяруудаар "идэх" соёлыг чухалчилдаг байна. Хятадын газар газрын ханшны баярын амтад идээн янз бүрийн байдаг учраас та бүхэндээ онцлогтой гэсэн амтад сайхан идээнийг зураг сүүдэртэй нь хамт танилцуулахыг хичээсэн болно.

△Хятадын зүүн биеийн Жэжян мужийн Ханжөү хотын Жяокөү цүнь тосгоны иргэд “ханшны үрэл” хэмээх амтад идээн хийж байгаа нь

△Хятаддаа алдартай Лао Зихао хэмээх брэнд үйлдвэрлэлийн ажилчид Чинтуан буюу ногоон бөөрөнхий хэмээх амтад идээн хийж, экспортлохоор бэлтгэж байгаа нь

△Гүйжөүгийн ханшны хоол

△Таван өнгийн наалдамхай будаа

△Зэгсний мөчирт сүвэлсэн амтад бин