Оросын үндэсний сансрын компани өрнийн орнуудтай хамтран хэрэгжүүлж байсан төслүүдийг зогсоолоо гэжээ.
2022-04-04 16:05:41
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Оросын үндэсний сансрын компанийн ерөнхий захирал Рогозин 3-нд хэлэхдээ, тус компани өрнийн орнуудтай хамтран хэрэгжүүлж байсан төслүүдийг зогсоолоо гэжээ. Украины эдийн засгийн дэд сайд Зямура 3-нд хэлэхдээ, Өдгөө дайн дажнаас болж Украин 565 тэрбум ам долларын эдийн засгийн шууд хохирол амслаа гэжээ. Рогозин 3-нд нийгмийн сүлжээнд, ёс зүйн учир шалтгаанаар Оросын үндэсний сансрын компани өрнийн орнуудтай хамтран хэрэгжүүлж байсан төслөө зогсоолоо. 

Тус компани Украинд зэр зэвсэг нийлүүлсэн болон улс төрийн дэмжлэг үзүүлсэн оронтой хамтран ажиллахгүй гэжээ. Украины үндэсний мэдээлэх агентлагийн мэдээлснээр, Зямура 3-нд хэлэхдээ, өдгөө дайнаас болж Украин 565 тэрбум ам долларын эдийн засгийн шууд хохирол амссанаас дэд бүтцийн салбарт 119 тэрбум ам доллар, иргэний барилга байгууламжийн салбарт 91 тэрбум ам долларт, хөрөнгө оруулалтын салбарт 54 тэрбум ам долларын хохирол учирсан байна. Дайн нь Украины эдийн засагт урт хугацаа нөлөөлөх болно. 

Төсөөлснөөр, энэ онд Украины ДНБ наад захдаа 112 тэрбум ам долларын хохирол амсаж, эдийн засгаа сэргээхэд хэдэн жил орох болно гэжээ. Украины Одесса мужийн захирагч Марченко 3-ны орой Одесса мужийн иргэдийн хурлын ордноос нийгмийн сүлжээгээр хэлэхдээ, Оросын цэрэг мөн өдрийн үдээс өмнө Пуужингийн дайралт хийж, Одесса мужийн нефть боловсруулах үйлдвэр болон хэд хэдэн шатахууны агуулахыг сүйтгэлээ. Гэвч хүн хар эндэж шархдаагүй гэжээ.