Калифорнид буудлагын хэрэг гарчээ
2022-04-04 16:17:24
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Калифорни мужийн  төв  Сакраменто хотод тухайн нутгийн цагаар 3-ны үүрээр буудлагын хэрэг гарч, 6 хүн алагдаж, 9 хүн шархаджээ.

Тухайн орон нутгийн цагдаагийн талын мэдээгээр, үүрийн 2 цаг орчимд нэг үл таних буутай хүн хотын төвийн нэг рестораны гаднаас хүмүүс уруу галлаж, дараа нь зугтаасан байна.

 Сакраменто хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, буудлагад наад захдаа 15 хүн өртөж, 6 хүн амь насаа алдлаа гэжээ.

Хэргийн газар байсан хүний хэлснээр, нэг эрэгтэй автомат буугаар машин дотроос ресторанд байсан хүмүүс уруу галласан гэжээ. Тухайн орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, буудлага гарах үеэр тэнд зодоон болж байсан. Гэхдээ энэ хэрэг нь тэр зодоонтой холбоотой эсэх нь тодорхойгүй байна гэжээ.