Шанхайд эмчилгээний баг томилж байна
2022-04-04 16:24:04
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 3-ны өдөр Шанхай хотын Эрүүл мэндийн хорооноос сэтгүүлчийн мэдээлснээр, Хятадын олон нутгийн Шанхайд туслах нийт 10 мянга орчим эмчилгээний ажилтан сүүлийн өдрүүдэд Шанхайд хүрэлцэн очиж байгаа бөгөөд зарим нь түр эмнэлэгт ажлаа эхлүүллээ.

3-ны өдөр Тяньжинь, Хүбэй зэрэг газрын эмчилгээний багийнхан Шанхайд хүрэлцэн очив. Тяньжиний багийн 30 эмчилгээний ажилтан бүгд сайн дураараа бүртгүүлсэн бөгөөд нэлээд хэд нь Үханьд туслан ажилласан туршлагатай.

Аньхүй мужийн эмчилгээний багийн ахлагч Ян Шюйбинь хэлэхдээ,  650 хүний бүрэлдэхүүнтэй манай баг Фү Шин Гуань түр эмнэлэгт ажиллана гэжээ.
Танилцуулснаас үзвэл, Фү Шин Гуань түр эмнэлгийн 4 хэсэгт нийт 2700 гаруй ортой. 3-ны орой өвчний байдал нь хөнгөвтөр юм уу эсвэл өвчний шинж тэмдэггүй 1300 тохиолдлыг хүлээн авах төлөвлөгөөтэй байжээ.