Азийн хамгийн том татваргүй хотхоныг байгуулж байна
2022-04-04 16:44:35
Share
Share this with Close
youtube WeChat

“Хайкөү  олон улсын татваргүй хотхон” төслийн гүйцэтгэгч Хятадын барилгын нэгдүгээр товчоо 3-ны өдөр уг төслийн гаалийн татваргүй худалдааны төвийн дээврийг саяхан тавьж дуусгасан бөгөөд энэ онд албан ёсоор ашиглалтад оруулах төлөвтэй буйгаа мэдэгдэв.

Хайкөү олон улсын татваргүй хотхонын татваргүй худалдааны төв нь нийт 289 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, Азийн хамгийн том татваргүй худалдааны төв юм. Татваргүй худалдааны төвийн дээврийн тор хийц нь 8300 шахам тонн байдаг ба барилгад нийт  40 мянга орчим тонн ганг хэрэглэсэн нь Хятадын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн буюу  “Шувууны үүр”-ийн гадна төмөр хийцийн гангийн зарцуулалттай ойролцоо байна.

Хайкөү олон улсын татваргүй хотхон нь Хайкөү хотын баруун эрэгт, далайн шинэ боомтын ойролцоо байрладаг. Ашиглалтад оруулсны дараа гол нь татваргүй бараа борлуулах бөгөөд татвартай жижиглэнгийн худалдаа, соёл урлагийн үйлчилгээ, бизнесийн оффис, гуанз ресторан, зочид буудал зэргийг хамруулсан цогцолбор болно.