Ван И Филиппиний ГХЯ-ны сайдтай уулзав
2022-04-04 16:32:33
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 4-р сарын 3-ны өдөр Хятадын ГХЯ-ны сайд Ван И Аньхүй мужийн Түнь Ши хотод айлчилж буй Филиппиний Гадаад хэргийн сайд Лоцинтэй хэлэлцээ хийв.

Ван И хэлэхдээ, Хятад улс Филиппинийг Хятад болон эргэн тойрны орон хоорондын дипломат харилцааны тэргүүлэх байранд үзсээр ирсэн бөгөөд Хятадаас Филиппинд хэрэгжүүлж буй сайн хөршийн найрсаг бодлого нь залгамж чанар, тогтвортой байдлаа  хадгалсаар ирсэн юм. Хоёр тал хөндлөнгийн оролцоог арилгаж, санал зөрөлдөөнөө ухаалаг зөв зохицуулж, Хятад Филиппиний харилцааны ерөнхий байдалд нөлөөлөхгүй байхыг хичээх ёстой. Хятад улс Филиппиний талтай хамтаар дэд бүтцийн гол төслүүдийн бүтээн байгуулалтыг түргэтгэхийг хүсэж байна, Филиппиний талын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, Ковид-19-ийн вакцины тусламж үзүүлж, нийгмийн эрүүл мэндийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Лоцин хэлэхдээ, Филиппин, Хятадын харилцаа улам боловсронгуй болж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа түүхэн үр дүнд хүрч, хоёр талд урт удаан хугацааны үр өгөөжөө өгч байна гэжээ.
Хоёр тал мөн Өмнөд тэнгисийн асуудлаар санал солилцжээ.