АНУ-д Азичуудын эсрэг хүчирхийллийн халдлага гарч байна
2022-04-04 16:13:39
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үед АНУ-д Азичуудын эсрэг хүчирхийллийн халдлага удаа дараа гарч байна. Ази гаралтай Америкчууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн хор хөнөөлийг амсаж, удаан жилийн турш ялгаварлан гадуурхал, хүчирхийллийн аюул заналхийлэлд автаж байна гэж судлаачид үзжээ. Цар тахлын дараа Ази гаралтай хүмүүсийн эсрэг гэмт хэргүүд ихээхэн нэмэгджээ.

"Ази Номхон далайн бүсээс гаралтай Америкчуудыг үзэн ядахыг зогсоох”АНУ-ын ашгийн бус байгууллагын гаргасан тайланд дурдсанаар, 2020 оны 3-р сарын 19-өөс 2021 оны 12-р сарын 31-ний хооронд АНУ-д Ази гаралтай Америкчууд болон Номхон далайн арлын иргэдийн эсрэг 10 мянга гаруй удаагийн халдлага явуулсан байна.

Калифорни  муж улсын Их Сургуулийн Сан Бернардино дахь салбар сургуулийн Үзэн ядалт, хэт даврагч үзлийг судлах төвийн судалгаагаар, 2021 онд АНУ даяар Ази гаралтай Америкчуудыг үзэн ядсан гэмт хэрэг 2020 оныхоос 339 хувиар илүү үүсжээ.