Орос Украины мөргөлдөөн Туркийн нэхмэлийн үйлдвэрлэлд нөлөөлжээ
2022-04-04 17:12:20
Share
Share this with Close
youtube WeChat

Украины нөхцөл байдал хурцдахыг  дагалдан бүс нутаг тэрчлэн дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм. Орос, Украинтай худалдааны нягт харилцаа холбоотой хар тэнгисийн хөршийн хувьд Туркийн олон үйлдвэрүүд хохирол амссан бөгөөд үүний нэг нь нэхмэлийн салбарууд болно. Саяхан ХТРТ-ийн сэтгүүлч Туркийн Эгейн тэнгисийн бүс нутгийн нэхмэлийн үйлдвэрлэл эрхэлж буй зарим нэгэнтэй уулзсанд, Америк, Орос Украины мөргөлдөөнийг өдөөж, бүс нутаг, дэлхийн эдийн засагт их хэмжээний хохирол учруулсан гэж тэд  шүүмжилж байжээ. Одоо та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. 

Сэтгүүлч: Оделл нь Туркийн Эгейн тэнгисийн бүс нутгийн нэхмэлийн томоохон хот болох Денизли хотод гэр бүлийн  нэхмэлийн компани болон нэхмэлийн түүхий эд экспортлогч компани ажиллуулж  байдаг. Түүний гэр бүлийн үйлдвэр нь дээр зууны ерээд оноос эхэлж, Беларусь, Украин, Орос зэрэг орнуудын аж ахуйн нэгжтэй худалдааны хамтын ажиллагаа явуулж байжээ.  

Оделл хэлэхдээ, Орос Украины мөргөлдөөн үүссэнээс хойш, онцгойлон Америк зэрэг барууны орнууд Орос, Беларусийн эсрэг цуврал хориг арга хэмжээ авснаас болж уг хоёр орон SWIFT буюу Дэлхийн банк хоорондын цахим тооцооны системээс хасагдсанаас болж Туркийн аж ахуйн нэгжийн уг хоёр оронд экспортолж буй бүтээгдэхүүний төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон байна. Нөгөө талаар зэвсэгт мөргөлдөөн ложистикт  ноцтой нөлөөлсний улмаас хар тэнгисээс Беларусь, Украин, Орос руу хүргэх бүтээгдэхүүнийг арга бус  хуурай замаар хүргэх болсон байна. 

 “тээвэрэлтийн асуудлаар бид хүндрэлд учраад байна. Хар тэнгисээр дамжин өнгөрөх маршрут цуцлагдсан тул Европоор дамжин өнгөрөх замууд маш их ачаалалтай байна.(Турк  -Болгарын хилийн хот)Эдирне боомт дахь чингэлэг ачсан ачааны машин 30 км-ийн дараалал үүсгэж, бидний машин таван өдрийн хугацаа хэрэгсэж байгаад  Болгарт хүрэн, Румын улсад нэвтрэхэд  дахиад 2 хоног хүлээсэн юм. ”

Турк иргэн Тасин Измирт хуримын даашинзны даавуу ханган нийлүүлдэг  бөгөөд тэрээр  Хятадад сурч байсан юм. Хуримын эдлэл хэрэгслийн салбарт хөл тавьснаасаа хойш Хятадад үйлдвэрлэсэн хуримын даашинзны даавууг Туркт нийлүүлж эхэлжээ. Өнгөрсөн онд түүний компани Украины зах зээлд нэвтэрч, Украины Черновцы хотод хуримын даашинзын даавууны дэлгүүр ажиллуулсан байна. Гэхдээ Орос Украины  мөргөлдөөн нь тэдний төлөвлөгөөг бүрмөсөн эвдэж эдийн засгийн маш хүнд хохирол учруулжээ. 

“Зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр байгаа ч бид өөрөөсөө эхэлж хийж байгаа, гэхдээ харамсалтай нь ямар ч орлого гэж байхгүй. ”

Денизлид тодорхой нөлөө бүхий бизнес эрхлэгчийн хувьд Оделл орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Орос, Украины мөргөлдөөний талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэрээр, Америк нь уг мөргөлдөөнийг өдөөгч орон бөгөөд НАТО-г удирдаж байгаад  зүүн тийш тэлүүлэх  замаар түүгээр удирдуулсан нэг туйлт ертөнцийг бий болгохыг хүсэж байна. Энэхүү мөргөлдөөн нь Орос, Украинтай нягт холбоо харилцаатай Туркт хохирол учруулсан төдийгүй дэлхийн эдийн засгийг уналтад оруулсан гэлээ.   

“дэлхийн худалдаа нь дэлхийн улс орнуудыг гүнзгий холбоосон, Украины нөхцөл байдлаас болж энэхүү холбоос алдарсан бөгөөд Америк болон барууны зарим орнуудын хориг арга хэмжээний улмаас дэлхийн худалдааг улам хүндрүүлсэн байна. ”

Тасин, Орос Украины мөргөлдөөний ард үнэндээ Америк тэргүүтэй  НАТО, Орос хоёрын тэмцэл юм. Мөргөлдөөн эхэлсний дараа, Америк зэрэг Барууны орныг хэтэрхий итгэж байсан Украин харин өөрөө золиос нь болжээ.   

“Америк мөнгө олохыг л бодож байна, Украинд юу болж байгаа, хэрхэн нөлөөлж байгаа нь огт хамаагүй гэж бодож байна. "

Денизлигийн "Эгейн чиглэл" вэб сайтын ерөнхий редактор, Денизлигийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн асан Дай Да хэлэхдээ: сүүлийн хэдэн жилд гарсан Ирак, Сирийн дайнаас харахад, Америк ардчилал, хүний эрх гэдэг нэрийг ашиглан зэвсгийн хүчнээр бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, эдгээр оронд өөрийн хяналтдаа байлгах шинэ засгийн газар байгуулж, тухайн нутгийн нөөц баялгийг хулгайлахыг оролдож байна. Энэ удаагийн Украины мөргөлдөөн ч нэгэн адил гэлээ.   

“Америк дайн дэгдэхийг л хүснэ. Ингэвэл илүү олон зэр зэвсгээ борлуулах боломжтой болно.  Орос, Украины мөргөлдөөний хамаг их ашиг хүртэгч нь АНУ-ын  зэвсгийн наймаачид юм.”