Ханш нээх өдөр үрэгдсэн баатруудад хүндэтгэл үзүүлэв
2022-04-05 16:59:56
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдрийн 3 цаг 20 минутад ханш нээв. Хятадын уламжлалт ёс заншлын дагуу цэрэг армийнхан амь үрэгдсэн дайчдаа дурсах тэмдэглэлт арга хэмжээг зохиожээ.

Ханшны амралтын өдрүүдэд олон нутгийн ард иргэд амь үрэгдсэн дайчдын бунхан, мансууруулах бодистой тэмцсэн баатруудын гэр музей зэрэг газарт янз бүрийн тахилгын арга хэмжээ зохион, дурсан санагалзсан хүндэтгэлтэй сэтгэлээ илэрхийлжээ. 

Үүнээс гадна Бээжин хотын Ши Чэн дүүргийн Соёл иргэншлийн практик төв зэрэг нь талийгаачийн дуртгалын зан үйлийг ухаалаг үйлдэхийг уриалан, оршин суугчид цар тахлаас урьдчилан сэргийлж хянах холбогдох шаардлагыг мөрдөн, эмх цэгцтэй, соёл боловсролтой, эрүүл, ногоон аргаар тахилга үйлдэхийг сурталчилсан арга хэмжээг зохиожээ.