Гадаадад нэн нээлттэй байхад чухал хувь нэмэр оруулна
2022-04-05 20:20:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргасан "БНХАУ-ын Гаалийн иж бүрэн баталгаат бүсийн захиргааны арга хэмжээ" дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байна. Гадаадад нээлттэй байх чухал арга барил болохын хувьд, Хятадын иж бүрэн баталгаат бүс өнгөрсөн онд импорт экспортын хэмжээ 5.9 их наяд юаньд хүрч, Хятадын гадаад худалдаанд оруулсан хувь нэмэр 16.5%-д хүрсэн байна. Иж бүрэн баталгаат бүс нь гадаадад нээлттэй байх чухал индэр болж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг жилийн турш тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. 

Гаалийн иж бүрэн баталгаат бүс нь дотоодод байгуулагдсан гаалийн боомтын бүсийн чиг үүрэг бүхий гаалийн хяналтын тусгай бүс байж, гаалийн иж бүрэн баталгаат бүс, экспортын боловсруулалтын талбай, баталгаат логистикийн бүс, боомтын чиг үүргийг биедээ нэгтгэж, олон улсын дамжин өнгөрөх тээвэр, түгээлт, худалдан авалт, антерпот худалдаа болон экспортын боловсруулалт зэрэг бизнесийг хөгжүүлэх боломжтой байдаг. Энгийн хэллэгээр бол гаалийн иж бүрэн баталгаат бүс нь яг л хөлөг онгоцны өргөтгөсөн зогсоол шиг байдаг, хэдийгээр гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд гаалийн иж бүрэн баталгаат бүсэд орсон ч гэсэн боомтоор орж ирээгүйтэй адилаар гаалийн татварыг түр төлөх шаардлагагүй хэвээр байдаг, бараагаа боловсруулж, үйлдвэрлэсний дараа, гаалийн иж бүрэн баталгаат бүсээс гаргаж, дотооддоо борлуулах үед тухайн барааны төлөв байдлын дагуу татвар авдаг байна. 

Шань Дүнгийн Жи Наний Жан Жинь хэмээх гаалийн иж бүрэн баталгаат бүсэд, нэгэн компаний импортын биологийн урвалж болон хэрэглээний материалууд гаалийн бүрдүүлэлтээ татваргүйгээр хийж, импортлох хугацааг ихээхэн богиносгосон байна. компанийн ерөнхий газрын захирал Хү Жяхан танилцуулахдаа: манайх бол элэгний био хиймэл судалгааны байгууллага бөгөөд заримдаа өсгөвөрлөгч, урвалж гэх мэтийг үргэлжлүүлэн ашигладаг. Гаалийн иж бүрэн бодлогын ачаар, импортын урвалж болон хэрэглээний материал зэргийг яаралтай ажиллаж буй судлаачдад цаг алдалгүй хүргэж өгч чаддаг, ингэснээр судалгаа, хөгжүүлэлтийн ахиц дэвшлийг дэмжих үүрэг гүйцэтгэхээс гадна аж ахуйн нэгжүүдийн татвар, хураамжийн зардлыг 20% бууруулах боломжтой гэжээ. 

Өнөөгийн байдлаар, Хятад улсын гаалийн иж бүрэн баталгаат бүсийн тоо 155-д хүрч, одоо байгаа гаалийн тусгай хяналтын бүсийн 92.8 хувийг эзэлж, нэгэнт гаалийн тусгай хяналтын бүсийн үнэмлэхүй гол хүч болоод байна. Худалдааны яамны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдмийн хорооны орлогч дарга Жан Жяньпин тэмдэглэхдээ: гаалийн иж бүрэн баталгаат бүс нь гадаад худалдааг хөгжүүлэх болон аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг дэмжих зэрэг талаар цөм чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: Ерөнхийд нь авч үзвэл, гаалийн иж бүрэн баталгаат бүс бол Хятадын өөрчлөлт нээлтийн өмнө фронт мөртөө нэлээд өндөр түвшинд нээлттэй байдаг, тэр нь олон улсын зах зээлтэй холбогдох платформ юм. Худалдааны хэмжээний хувьд, 2021 онд гаалийн иж бүрэн баталгаат бүсийн импорт экспортын нийт хэмжээ 5 триллион 900 тэрбум юаньд хүрснээр, Хятадын гадаад худалдааны хөгжлийн явцад, гаалийн иж бүрэн баталгаат бүс харьцангуй өндөр өсөлттэй байгааг энэ нь харуулсан байна. 5/100,000 хүрэхгүй газар нутгийг эзэлж байгаа хэдий ч гадаад худалдааны импорт, экспортын үнийн дүнгийн 1/7 хувийг бүрдүүлсэн байна, түүний үр ашиг нь үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, түүнчлэн өөрийн хурдацтай өсөлт зэрэгт илэрч байгаа юм гэжээ. 

Дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн "БНХАУ-ын Гаалийн иж бүрэн баталгаат бүсийн захиргааны арга хэмжээ" нь иж бүрэн баталгаат бүс дэх аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлж, санхүүгийн түрээс, хил дамнасан цахим худалдаа, фьючерсийн баталгаат хүргэлт зэрэг бизнесийн шинэ хэлбэрүүд болон шинэ загваруудыг дэмжсэн байна. Гаалийн ерөнхий газрын Чөлөөт бүс болон тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Чэн Жэньчүн цааш нь хэлэхдээ: Сычуань, Чунцин, Хэнань, Шааньси зэрэг муж, хотуудад байгаа гаалийн иж бүрэн баталгаат бүсүүд шигээр Hewlett-Packard, Foxconn, Samsung зэрэг хэд хэдэн өндөр зэрэглэлийн үйлдвэрүүд болон туслах аж ахуйн нэгжүүд татан суурьшуулсан байна. Шинээр хөгжиж буй бизнесүүд үргэлжэн хурдацтай хөгжиж байна. 2021 онд бүх Хятадын гаалийн иж бүрэн баталгаат бүсийн үйлдвэрлэл тогтвортой хөгжсөн байна. Хил дамнасан цахим худалдааны онлайн худалдааны гаалийн баталгаат бизнесийн импорт экспортын хэмжээ 68 тэрбум 820 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9,9%-иар өссөн байна. Гаалийн баталгаат түрээсийн худалдааны бизнесийн импорт экспортын хэмжээ 112 тэрбум 120 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 40,6%-иар өссөн байна. Гаалийн иж бүрэн баталгаат бүсийг чанартай хөгжүүлэхэд шинээр гарч ирж буй бизнесийн хэлбэрүүдийн дэмжлэг үзүүлэх үүрэг тасралтгүй сайжирч байна гэж хэлж болно гэжээ. 

Мэргэжилтнүүд онцлохдоо: "Гаалийн иж бүрэн баталгаат бүсийн захиргааны арга хэмжээ"-г нийтэлснээр, Хятад улсын гаалийн иж бүрэн баталгаат бүсийн менежментийг стандартчилах, хуульчлах ажлыг үр дүнтэй сайжруулж, гаалийн иж бүрэн баталгаат бүсийн бизнесийн орчныг улам шилдэгжүүлэх болно гэжээ.