Су Имингийн дасгалжуулагч Ясухиро Сато
2022-04-05 17:13:17
Share
Share this with Close
youtube WeChat

28 жилийн өмнөх нэгэн өвөл Канадын Виктория хотод сурч байсан Япон залуу Ясухиро Сато өөрөө Америкийн Бостон хотод хүрч  найз охинтойгоо уулзах гэж  Зул сарын баярыг хоног тоолон хүлээж байжээ. 

Энэхүү аяллынхаа төлөө тэрээр мөнгө төгрөгөө хэмнэж маш их бэлтгэл ажил хийж  байсан ч романтик аяллаа эхлүүлж амжилгүйгээр  найз охин нь өөртэй нь салах санал тавьсан байна.   

“түүнтэй уулзах гээд  би бага бус мөнгө цугласан, энэ мөнгөөрөө сноуборд худалдаж авч байсан. 

Олон жилийн дараа тэрээр Японы  Аппи Коген цанын баазын ойролцоо байрлах  InterContinental буюу PLC (IHG)зочид буудлын өрөөндөө  Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө  энэхүү дурсамжаа хуваалцжээ. 

Ясухиро Сато арван найман настайдаа анх удаа сноубордоор хичээллэж байлаа. Түүний нутаг Хирошимад өвөлдөө бараг цас ордоггүй учраас арван найман наснаас өмнө сноубордод бараг л хөл хүрч байгаагүй юм. 

28 жилийн дараа түүний хятад шавь Су Имин Бээжингийн өвлийн олимпын сноубордын эрэгтэйчүүдийн том тавцангаас харайх тэмцээнээс  алтан медаль хүртсэний дараа багшаа тэврэн авч танд хайртай шүү гэж догдлон хэлж байсан юм. 

Дэлхийн шилдэг дасгалжуулагч болохын нууц нь хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хайрлахад байна гэж Ясухиро Сато хэлж байлаа. 

“бид өдөртөө сноубордтой холбоотой зүйлийг л бодож сэтгэж явдаг. Яавал ур мэргэжлээ дээшлүүлэх вэ, өдрөөс өдөр дэвшил гаргах вэ зэргээр байнга бодож тэмдэглэл хөтлөн, дахин давтан бэлтгэл  дасгал хийдэг. Энэ нь мөн миний  дасгалжуулагч болохын суурийг тавьсан гэж боддог. 

Тэр  үед  сноуборд дөнгөж гарч ирж байсан болохоор хүмүүс тэмцээн уралдаанд оролцохыг зориж байгаагүй. Харин шинээр орж ирж байгаа соёл гэж үздэг учраас түүнд дур сонирхолгүй бол үргэлжлүүлэхэд хэцүү юм. Мэргэжлийн дасгалжуулагч болох явцдаа өдөржин хамт олонтойгоо ур чадвараа сорьдог гэж Ясухиро Сато хэлж байсан юм. 

“бид хамтдаа бичлэг хийж, тэмцээнд оролцож мэргэжлээ дээшлүүлдэг байсан. Тухайн үед жил бүр видео бичлэг хийж Японд зардаг, үүнийгээ бид баримталсаар ирсэн.”

Ясухиро Сато  тэмцээн уралдаан бүрд алтан медаль авахаар цорын ганц зорилт болгоод байдаггүй, харин маш багтаамжтай сэтгэлээр шавь нартаа ханддаг. Сэтгүүлч түүний хайртай шавь  Су Имингийн цаашдын зорилтын тухай асуухад, би маш том зүйлийг бодож байгаагүй, Су Имин өөрөөрөө байж, өөрийн авьяас чадвараа бүрэн нээж, нийгэм нийтдээ хэрэгтэй зүйл хийхийг л хүсдэг гэлээ. 

Ясухиро Сато одоо цанын сургалтын хоёр төв ажиллуулдаг бөгөөд зарим нэгэн цанын баазын  зураг төсөлд биечлэн оролцдог. Эдгээрийн дунд түүний хамгийн хайртай ажил нь дасгалжуулагч. Түүний алдартай шавь нараас дурдахад Японы аварга Рэй Ивабучи, Маса Онизука нар бий. Ярилцлага өгөөд дуусахтай зэрэг  Ясухиро Сато  цанын сургалтын  төв руугаа буцлаа. 

Тэрээр энэ удаад сургалтын төвдөө дөрвөн тамирчин авчирсан бөгөөд хамгийн ахмад нь түүнийг 7 жил дагаж байгаа 19 настай Асанума Фейли байж, өнгөрсөн ээлжийн  залуучуудын өвлийн олимпийн аварга болсон юм. 15 настай Фукада Жасмин түүнийг хоёр жилийн турш дагаж, Японы сноубордын  том харайлтын тэмцээнээс  алтан медаль хүртжээ. Фукада Шотаро  дөнгөж 10 настай ч   сноубордоор  7 жил хичээллэж байна. Мөн Ясухиро Сатогийн  охин арван нэгхэн настай ч  гэсэн  сноубордоор  5 жил хичээллэж байгаа билээ. 

Тэрээр хүүхдүүдийн бэлтгэл сургуулилтыг анхааралтай ажиглаж, үе үе тайлбар хийж, хааяа саад тотгорыг тэмдэглэж, заримдаа цасны мотоцикл унж хүүхдүүдийг хүргэж өгдөг. 

Дөрвөн хүүхэд ярилцлага өгөхдөө бүгд өвлийн олимпоос алтан медаль хүртэхийг хүсэж байна гэлээ. Үүнийг сонссон Ясухиро Сато: бүгд алтан медаль хүртэхийг хүсэж байна, гэхдээ алтан медаль нэг л шүү дээ, та нартаа хэрхэн хуваарилах вэ гэж инээмсэглэн хэлж байлаа.