Газар хэмнэх оршуулгыг сонгож байна
2022-04-05 16:32:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын оршуулгын өөрчлөлтийн чиг хандлага чандрыг шатаах болон эко газар хэмнэх аргыг уялдуулах зүг хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын оршуулгын ажил төрлийн өөрчлөлтөд ахиц гарч, жил дараалан нэмэгдэж, сайн дураараа эко газар хэмнэх аргаар оршуулах хүмүүсийн тоо улам олширч байна.

Иргэний засаг захиргааны яамны бүртгэлээр, 2021 оны сүүлч гэхэд Хятадад чандар шатаах зуршилтай бүс нь Хятадын нутаг дэвсгэрийн 52%-ыг эзэлж, 800 сая хүн амыг хамарсан юм. 2021 онд Хятадын оршуулгын үйлдэлд чандар шатаасан хэмжээ 58.8% хүрч, өмнөх жилээсээ 7.3% нэмэгдсэн байна. Шатаах хэмжээ нь түргэн нэмэгдэж, модонд оршуулах, цэцгэн дунд оршуулах, шатаасан чандрыг гүнзгий булаж газрыг тэгшлэх зэрэг эко оршуулгын арга хэлбэр ч тасралтгүй ахицтай болж байна. Өдгөө Хятадын 24 муж бүгд эко оршуулгыг дэмжих бодит бодлого арга хэмжээ авч хэрэгжүүлж, эко оршуулга хийсэн ар гэрийнхэнд нь тодорхой хэмжээний мөнгөний урамшуулал олгож байна. Бээжин, Тяньжинь, Ляонин, Шанхай болон Гуанжөү, Нинбө зэрэг газар шатаасан чандрыг далайд цацсаны нөхвөр олгох бодлого хэрэгжүүлж, Шанхай хотын газар хэмнэсэн бунхан нийт бунхны тооны 80%-ыг эзэлж байна.