АНУ, Их Британи, Австрали хамтран гиперсоник зэвсгийг судлан үйлдвэрлэнэ
2022-04-06 19:58:19
Share
Share this with Close
youtube WeChat

5-ны өдөр Цагаан ордон Америк, Их Британи, Австралийн гурван талт аюулгүй байдлын түншлэлийн (AUKUS) удирдагчдын мэдэгдэл нийтэлж, гиперсоник зэвсгийг судлан үйлдвэрлэхийг зарлав. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 6-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америк, Их Британи, Австралийн гурван талт аюулгүй байдлын түншлэлийн харилцаа нь цэргийн сөргөлдөөнийг өдөөн хатгаж, гал дээр тос нэмэн, " хутга өгөх" хуучин хэвшлээс салж чадахгүй гэв.

Тэрээр хэлэхдээ, Украины хямралыг далимдуулан Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг сахин хамгаалах нэрээр Америк, Их Британи Австралид цөмийн эрчим хүчээр ажиллах шумбагч онгоц хангах, мөн 3 орон хамтран гиперсоник зэвсгийг судлан үйлдвэрлэхээ илээр зарлаж буй нь цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэх эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй гиперсоник зэвсэг зэрэг цэргийн дэвшилтэт технологийг хөгжүүлэх нь олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмд нөлөөлж, зэвсгийн уралдааныг буй болгоно. Энэ нь цаашид Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах тул илүү сонор сэрэмжтэй байх ёстой.