Орос Украины мөргөлдөөн Европын холбооны эдийн засгийг харшилж байна
2022-04-06 10:15:38
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Европын холбооны гүйцэтгэх хорооны дэд дарга  Домбровскис 5-нд хэлэхдээ Орос Украины мөргөлдөөн нь дэлхийн зах зээлд маш их цохилт өгч, олон талаар Европын холбооны эдийн засгийн үйл ажиллагааг харшилж байна гэжээ.

Домбровскис хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Орос Украины мөргөлдөөн нь дэлхийн зах зээлд маш их цохилт учруулж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ хэлбэлзэл ихтэй байж, маш өндөр түвшинд хүрсэн байна. Түүний дээр туйлын тогтворгүй хүчин зүйлийг нэмбэл энэ нь олон талаар Европын эдийн засгийн үйл ажиллагаанд харшилж, зах зээл болон хэрэглэгчдийн итгэлд цохилт өгч байна. Инфляц өссөн нь бүхэл бүтэн Европын холбооны амьдралын өртгийг нэмэгдүүлж, гэр бүл аж ахуйн нэгж улам их гарз хохирол амсан, ялангуяа эрчим хүчний талаар маш их хохирол амсаж, дэлхийн хангамжийн гинжин хэлхээ цаашид тасрах аюулд нүүрлэж байна гэжээ.

 Домбровскис хэлэхдээ, Европын холбооны олон нийтийн санхүүгийн байдал ноцтой нөлөөлөгдөж, эдийн засгийн өсөлт нь удааширч буй нь өрийн балансыг нэмэгдүүлж байна гэжээ.

Европын холбооны жижүүр дарга орон Францын эдийн засаг болон Сангийн сайд  Ремер хэлэхдээ, эрчим хүчний үнэ өсөхийн хирээр Европын холбоонд инфляцын маш их дарамт авчирч байна гэжээ.