Ван И Канадын ГХЯ-ны сайдтай утсаар ярилаа
2022-04-06 10:20:21
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 4-р сарын 5-нд төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И Канадын гадаад хэргийн сайд Жолитай утсаар ярилаа.

Ван И хэлэхдээ, Хятадын тал Хятад Канадын харилцааг стратегийн болон алсын хараагаар авч үзэж зохицуулсаар ирсэн. Хоёр орны одоогийн байдал нь хоёр талын ашиг сонирхолд нийцэхгүй байна. Хоёр тал асуудлыг бодитоор авч үзэж, Хятадын талтай хамтран ажиллах ёстой гэжээ. Тэрээр гурван санал дэвшүүллээ. Тухайлбал, Нэгд, Хятад улсыг бодитойгоор үнэлж, Хятадад ажил хэрэгч тогтвортой бодлого хэрэгжүүлэх. Хоёрт, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, Хятад Канадын харилцаанд харш саад учруулахгүй байх. Гуравт, бие дааж эзэн мэдсэн бодлого хэрэгжүүлж, гаднын нөлөөнд автахгүй байх эдгээр болно.

Жоли хэлэхдээ, Хятад улстай илэн далангүй харилцаж, харилцан хүндэтгэж, ирээдүйд хандах үзэл санаагаар, хоёр орны харилцааг дахин зөв замд оруулж, улам уян хатан хоёр талын харилцаа хөгжүүлнэ. Хятадын талын дэлхийн цар тахалтай тэмцэх тэмцэлд гаргасан чухал нэмрийг Канад сайшааж, Хятадын талтай уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалалт, хижигтэй тэмцэх  зэрэг талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.