Балбын арми Эверест оргилд цэвэрлэгээ хийж байна
2022-04-06 14:58:52
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Балбын засгийн газар 5-нд, тус улсын армиар голлосон гурван баг уулчид 6-с эхлэн дэлхийн хамгийн өндөр оргил Эверест  зэрэг дөрвөн оргилд цэвэрлэгээ хийхээ мэдэгджээ.

Балбын армийн жанжин штабын дарга хурандаа генерал Шарма хэвлэлийн бага хуралд өндөр уулыг цэвэрлэх ажиллагаа эхэлснийг мэдэгдээд, Гималайн оргилуудыг аваръя гэх уриатай далбааг багийнханд гардуулсан байна. Балбын бэлтгэл генерал Кадка хэлэхдээ, Балбын армиар гол болгосон гурван баг нийт 92 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд Балбын цэрэг, эмч, замч зэрэг хүмүүс бий. Тэд Эверест оргил, өндрөөрөө дэлхийд гурав дөрөвдүгээрт орж буй Зя - сан оргил, Лоцзы  оргил жич дэлхийд наймдугаарт орж буй  Манасру оргилын нийт 35 тонн хог хаягдлыг цэвэрлэх болно.
Уулчид 2-р сарын сүүлчээс 3-р сарын 29 хүртэл өндөр уулын орчинд дасан зохицох бэлтгэл дасгал хийсэн бөгөөд 4-р сарын 6-с 16-ны өдрүүдэд зорьсон газартаа хүрнэ. Цэвэрлэгээний ажил 5-р сарын сүүлчээр дуусах бөгөөд түүсэн хог хаягдлыг биологийн аргаар задрахыг нь булаж, задрахгүй бодисыг нь дахин ашиглах болно.