Америк НАТО Украины хямралыг хурцатгаж байна
2022-04-06 16:02:11
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын олон нийтийн үзэж буйгаар, Украины хямралын хөшигний арын хамгийн том эзэн нь Америк тэргүүтэй НАТО юм. НАТО тасралтгүй зүүн тийш өргөжиж, Украины эргэн тойронд зэр зэвсэг байрлуулж Оросын аюулгүй байдлын улаан шугамаас давсан байна. Хямрал гарснаас хойш Америк болон НАТО Украинд тасралтгүй зэвсэг нийлүүлж, гал дээр тос асгаж, бас Оросод тавих хоригийн цар хүрээгээ цаашид өргөтгөж байдлыг улам хурцатгаж байна.

Германы холбооны Бундестгийн цар уурын хамгаалалт болон эрчим хүчний хорооны дарга Клаус Эрнст хэлэхдээ, Украинд зэвсэг нийлүүлэх нь дайныг хурцатгахаас биш харин намдааж чадахгүй юм гэжээ. 
 Италийн хөнгөн зэвсэг болон аюулгүйн хамгаалалтын бодлогын ажиглагч байгууллагын ажиглагч Жорджио Беретта хэлэхдээ, Украинд зэвсэг нийлүүлэх нь мөргөлдөөнийг цаашид шат өгсүүлж улам олон хүний аминд хүрэх болно гэжээ. 

 Америкийн бие даасан шалгалт хийгч сэтгүүлч Бенджамин Нортон  хэлэхдээ, Америк болон НАТО Украиныг зөвшилцөө хийхэд ятгасангүй мөртөө гэдрэгээ харин хямралыг шат өгсүүлж байна. Тэд дайныг эртхэн дуусгахыг хүсэхгүй байгаа юм гэжээ.