Зеленский: Зарим зүйл дээр бид нийтлэг ойлголтод хүрэхийг хичээх шаардлагатай
2022-04-07 10:34:54
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ,  Синьхуа агентлагаас гадаадад суугаа сурвалжлагчдын  мэдээлснээр: Цагаан ордон Оросын томоохон санхүүгийн байгууллага, засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон тэдний төрөл төрсөн зэрэгт чиглүүлсэн шинэ хориг арга хэмжээ авахаа 6-ны өдөр зарлав.

——Украины Төрийн мэдээний агентлагийн 6-ны өдөр мэдээлснээр, Зеленский Туркийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Украинд одоохондоо Оростой хэлэлцээр хийх “Чанга” хүсэлт байхгүй, гэхдээ хүсэлт байх эсэхээс үл хамааран, тодорхой арга хэмжээ авч, аль болох олон халуун амийг аврах шаардлагатай байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Туркийн Истанбул хотноо Путинтэй уулзаж магадгүй, хэлэлцээ хийх газар чухал биш, эцсийн үр дүн ямар байх нь чухал бөгөөд “Зарим зүйл дээр бид нийтлэг ойлголтод хүрэхийг хичээх шаардлагатай байна” гэжээ.
——Украйны ерөнхийлөгчийн вэб сайт 6-ны өдөр мэдээ нийтэлж, Зеленский мөн өдөр Украины сайд нарын танхимд Орос хоорондын худалдааг албан ёсоор зогсоох заавар өгчээ. Украин, Оросын мөргөлдөөнөөс хойш энэ хоёр орны импорт, экспорт хэрэг дээрээ зогсонги байдалд оржээ.
—Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков 6-ны өдөр Францын телевизэд ярилцлага өгөхдөө, Украинд явуулж буй Оросын тусгай цэргийн ажиллагааны зорилго биелэх бөгөөд Орос өөрийн орны иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадна гэжээ. Барууны орнуудаас Украинд өгсөн зэвсэг нь Орост хохирол учруулсан ч Оросын довтолгоо хийх, зорилгодоо хүрэхийг хориглож чадахгүй гэжээ.
-Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова 6-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Орос улсын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх тухай санал бол Америк болон түүний холбоотнуудын Оросын эсрэг явуулж буй үйл ажиллагааных нь нэг хэсэг юм. ОХУ-ын оролцоо байхгүй бол НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн нийтлэг, бодитой байдлыг алдагдуулж, барууны орнууд хүний эрхийн салбарыг бүрмөсөн өөрийн хяналтдаа оруулах болно гэжээ.