АНУ Тайваньд зэвсэг нийлүүлэхтэй холбоотой байр сууриа тодорхойлов
2022-04-07 16:57:23
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тань Кэфэй 4-р сарын 7-нд сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, АНУ-аас  БНХАУ-ын Тайваньд зэвсэг нийлүүлэх  нь нэг Хятадын зарчим болон  АНУ БНХАУ-ын гурван хамтарсан мэдэгдлийн заалтаас зөрчиж,  БНХАУ-ын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож,  БНХАУ-ын бүрэн эрх, аюулгүй байдал ашиг сонирхлыг ноцтой хохироож байгаа хэрэг юм. Энэ нь хоёр орон хоёр армийн харилцаа болон Тайванийн энх тайван тогтвортой байдлыг ноцтой эвдэж байгаа тул бид эрс эсэргүүцэж байгаа бөгөөд АНУ-тай төв чанга харилцана гэжээ.

Тэрээр хэлэхдээ, АНУ Тайванийн армид цэргийн зэр зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө даруй цуцалж, АНУ болон Тайвань хоорондын цэргийн хэлхээ холбоог зогсоох хэрэгтэй. Хятадын Ардын чөлөөлөх арми хүчтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэн, гадаадын ямарваа хүчин ямар нэгэн хэлбэрээр хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж, “Тайванийг тусгаарлуулж” хагалан бутаргах оролдлогод эрс цохилт өгч, улс орныхоо бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа шуурхай хамгаална гэжээ.