Тодорхой тайлбар хийхийг АНУ-д дахин шаардаж байна
2022-04-07 20:39:11
Share
Share this with Close
youtube WeChat

7-ны өдөр ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, биологийн цэргийн үйл ажиллагааны талаар иж бүрэн бөгөөд тодорхой тодруулга хийж, олон талт баталгаажуулалтын механизм байгуулахыг дагнан эсэргүүцэж байгаагаа зогсоож, холбогдох амлалтаа биелүүлэх талаар олон нийтэд итгэл хүлээлгэхийг Америкаас дахин шаардав.

Эх сурвалжид мэдээлснээр, "Биологийн зэвсгийн тухай конвенц"-ийг хянан хэлэлцэх бага хурлын бэлтгэл хурал Женевт болж байгаа бөгөөд Орос "Биологийн зэвсгийн тухай конвенц"-ийг зөрчсөн Украин дахь биологийн цэргийн үйл ажиллагаа явуулж байна гэж АНУ-ыг буруутгав. АНУ харин Оросыг худал мэдээлэл тараасан гэж шүүмжилж, "Биологийн зэвсгийн тухай конвенц"-ийг баталгаажуулах механизм бий болгохыг АНУ дангаар эсэргүүцэж байгааг олон улсын хамтын нийгэмлэг шүүмжилж буй нь "түүхэн ревизионизм" юм гэжээ.

Үүнд холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, "АНУ бол дэлхийд биологийн цэргийн үйл ажиллагааг хамгийн олон явуулдаг орон бөгөөд баталгаажуулах механизмыг бий болгохыг эсэргүүцдэг цорын ганц улс юм. Олон улсын хамтын нийгэмлэг энэ талаар санаа зовсоор байгаа бөгөөд холбогдох асуудал нь "Биологийн зэвсгийн тухай конвенц"-ын хуралдааны гол сэдэв болсоор ирсэн юм. Хуралдааны үеэр Орос улс АНУ-ыг конвенцийг зөрчсөн биологийн цэргийн үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгаж, анхаарал хандуулж буй тодорхой зүйлийг дурдсан хэдий ч харамсалтай нь АНУ шууд хариу өгөөгүй бөгөөд Оросыг худал мэдээлэл тараасан гэж удаа дараа буруушааж байна. Энэхүү үйлдэл нь конвенцийн заалттай нийцэхгүй юм. Конвенцийн дагуу Орос улс АНУ-ын дагаж мөрдөж буй байдалд эргэлзэх эрхтэй бөгөөд АНУ ч тодруулга хийх үүрэгтэй юм. Эцэст нь олон улсын хамтын нийгэмлэг шийдэх ёстой" гэжээ.