Европын холбоо стратегийн нөөцөө бэлтгэж байна
2022-04-07 16:21:10
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Европын холбооны комисс 6-ны өдөр хэлэхдээ, хими, биологи, цацраг идэвхт бодис, цөмийн аюул зэрэг олон нийтийн эрүүл мэндийн эрсдэлийг зохицуулах чадварыг сайжруулахын тулд тус комисс холбогдох эд материалын стратегийн нөөц бүрдүүлж байна гэжээ.

Европын холбооны комисс мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ, химийн үйлдвэрийн хорт бодис алдагдсан, цөмийн цахилгаан станцын осол юм уу эсвэл халдварт өвчин дэлгэрсэн зэргийн гэнэтийн аюулаас болж хүмүүс хими, биологи, цацраг идэвхт бодис, цөмийн аюул зэрэг олон нийтийн эрүүл мэндийн эрсдэлтэй тулгарч магадгүй. ЕХ ийм аюул заналхийллийг зохицуулах бэлтгэлээ хийж байна гэжээ. Уг стратегийн нөөцөд 540.5 сая евро зарцуулна гэж Европын холбооны комисс мэдэгдэв.